Нийгмийн

“Миний гэр бүл аюулгүй ажилладаг” уралдааны шилдгүүд шагналаа авлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөрсдийн нүдээр харж, шинэлэг санааг дэвшүүлэн шалгарсан хүүхдүүдэд ХНХЯамны ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар баяр хүргэж, шагналыг нь гардуулав.

Уралдаанд:

Дунд бүлгийн ангилалд

1-р байр У.Урантөгс /Ирээдүй цогцолбор 6д анги/

2-р байр М.Мөнхцацрал /Нийслэлийн 115-р сургуулийн 7г анги/

3-р байр Т.Номин /Ирээдүй цогцолбор 7з анги/

4-р байр О.Хулан /Нийслэлийн 79-р сургууль 6в анги/

Ахлах бүлгийн ангилалд

1-р байр Э.Өгөөмөр /Орхон аймгийн 3-р сургуулийн 12б анги/

2-р байр П.Мөнхдэлгэр /Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 11г анги/

3-р байр М.Номинжин /Томүжин алтернатив сургуулийн 10-р анги/

4-р байр А.Маралмаа /75-р сургуулийн 11б анги/ нар тус тус байр эзэллээ.

Мөн тус уралдаанд ШШГЕГ-ын Хүүхдийн 411-р хорих ангийн харьяа 110-р бүрэн дунд сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон. Уралдаанд оролцсон хүүхдүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн газрын дарга Ц.Янжинлхамаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гар бэлэг, дурсгалын зүйлсийг гардуулан өгөв.

Уралдаанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 80 гаруй бүтээл ирсэн. Нийт бүтээлийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж, үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x