ВИДЕО КОНТЕНТНийгмийн

"С" үсэг болсон Т.Эрхэмбилэг: Надад "Royal dance" бүжгийн клубээс санал ирсэн

 “С” үсэг

Үсээ самнадаг сам шиг

Үдшийн тэнгэрт сар шиг

Долоон өнгийн солонго шиг

“С” үсэг  БИ БИЛЭЭ хэмээн цовоо дуугаар унших энэ хүүг Төмөр-Очирын Эрхэмбилэг гэдэг. “С” үсэг гэж эхлэхэд л та бүхэн таньсан биз. Тийм ээ, тэр бол өнгөрсөн амралтын өдөр болсон үсэглэлийн баяраараа анги хамт олныхоо дунд ёстой л өөрийнхөөрөө бүжиж чадсан улмаар бичлэг нь цахим орчинд түгсэн “С” үсэгний эзэн юм.

Түүний хувьд энэ жил 21-р сургуулийн нэгдүгээр ангийг дүүргэсэн бөгөөд анх “аав” гэдэг үгийг уншиж сурсан гэнэ. Бусад хүүхдүүд шиг үсэг цээжлэх гэж уйлж, уруу дорой царайлаагүй харин ч шууд л цээжилсэн талаараа бидэнд хэлсэн юм. Тэр ч бүү хэл одоо үлгэрийн ном унших дуртай гэв.

Харин тэр бүжиглэж буй бичлэгийнхээ талаар ийн ярив. “Би цахим орчинд цацагдсан бичлэгээсээ огт ичээгүй ээ. Өчигдөр  байрныхаа гадаа тоглож байсан чинь намайг “аая од” явж байна гээд байсан” хэмээн хэвлүүхэн ярих Т.Эрхэмбилэг хүүгээс ёстой л нөгөө хүүхэд насны гэнэн томоогүй байдал гэрэл гэгээ мэт цацарч байлаа.

Мөн хүмүүс түүнийг “Од” гэж хэлэхээс гадна  “ROYAL DANCE” бүжгийн клубээс урилга иржээ. Бүжгийн дугуйланд явах талаар одоохондоо шийдээгүй байгаа хэдий ч хөгжмийн ая явах л юм бол өөрийнхөөрөө мэдэрч, ил гаргах нь сайхан байдаг аж. Эгчийгээ бүжиглэхийг харсан тэрбээр ийнхүү суралцаж авчээ.

Том болоод ямар мэргэжилтэй хүн болох талаар нь асуухад “Ямартай ч эхлээд мундаг хүн болно. Дараа нь тагнуулч болно доо” гэж ярив.

 Харин түүний бичлэгийг үзсэн “томчууд” “Ганц л амьдарна, С үсэг шиг бай”, “Саагвал саагъя л даа гэхэд ордог С үсэг байна даа. Бүжиглэмээр санагдвал бүжиглэчихэж байгаарай”, “С үсэг ингээд үнэд ордог юм байжээ” гэх мэтчилэн эерэг сэтгэгдлүүд хөврөөд байсан юм. Ингээд бүжигчин хүү Т.Эрхэмбилэгийн видео бичлэгийг хүлээн авна уу.

Эрдмийн баяр бол үсэглэлийн баяр. Уншиж сурсны баяр. Хүн бүхнээс та ямар үсэг болж байсан бэ хэмээн асуухад 10, 20, 30 жилийн дараа ч мэдсээр л байдаг. Тиймээс хүний тархинаас арчигддаггүй гэрэлт үе гэж хэлж болно. Харин өнөөдөр олон түмэнд хайр энэрэл, аз жаргал, баяр баяслыг түгээж чадсан Т.Эрхэмбаяр ирээдүйд эрдэм номтой, сайн хүн болох биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 08:46

Нөгөөө хөөрхөн өө байна

Зочин
Зочин
2022-05-17 09:16

хөөрхөн цоглог хүү,дэргэдхи олон найздаа нөлөөлсөн байхаа,

Зочин
Зочин
2022-05-17 09:26

Энэ бүжгийг хэнээс сурсан гэсэн эгчээс гэнээ ????
Эгч нь гэж сансар сав�##�ттай шоучин байдийн байна л даа ????

Зочин
Зочин
2022-05-17 09:52

Хүүхэд гэлтгүй хүн бүр л хандлагаас сур�##�цдаг шүү дээ. Харин авахаан аваад, гээхээн гээдэг л байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-05-17 11:00

huurhun zolig

Зочин
Зочин
2022-05-17 11:00

Хөөрхөн юм бэ? Гоё бүжиглэж байсан шүү.

Зочин
Зочин
2022-05-17 11:00

хөөрхөн цоглог хүү,дэргэдхи олон найздаа нөлөөлсөн байхаа,

Зочин
Зочин
2022-05-17 11:01

hair yumaa???? amjilt husey????????????

Зочин
Зочин
2022-05-17 11:01

Ёстой өөрийнхөөрөө байж байсан өхөөрдөм хөөрхөн хүү

Зочин
Зочин
2022-05-17 11:01

Мэдээний сүүлийн өгүүлбэр ёстой та�##�агдсангүй.

Зочин
Зочин
2022-05-17 11:02

Woow

Зочин
Зочин
2022-05-17 11:06

хөөрхөн цоглог хүү,дэргэдхи олон найздаа нөлөөлсөн байхаа,

Зочин
Зочин
2022-05-17 11:06

Хөөрхөн хүү

Холбоотой мэдээ

Back to top button