ДЭЛХИЙ

БНХАУ: Шанхай хотын хөл хориог зургаадугаар сард цуцална

Зургаан долоо хоног үргэлжилсэн хөл хорио Хятадын эдийн засагт хүндээр тусаж байгаа учир Шанхайд тогтоосон хатуу хязгаарлалтыг цуцалж, зургадугаар сард ковидын өмнөх дэглэм рүү буцаж орохоор боллоо. Энэ талаар “Рёйтерз” агентлаг мэдээлэв.

Шанхай хотын орлогч дарга Зон Мин тавдугаар сарын 21-нийг хүртэл зарим нэг хязгаарлалтыг хэвээр үлдээж, үе шаттайгаар хэвийн горим руу шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Түүний хэлснээр, зургадугаар сарын турш үйлдвэрлэлээ сэргээхтэй зэрэгцэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах аж.

Шанхай хотыг бүрэн бүслэн хааж байгаа энэ үед эдийн засгийн хэд хэдэн салбар, сая сая хэрэглэгчдэд хүндрэл үүсээд байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, нийтийн хоолны орлого 22.7 хувиар, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 46.6 хувиар, автомашины борлуулалт 47.6 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: Xinhuanet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x