ДЭЛХИЙ

БНАСАУ: Ковидын халдварын тархалтыг цэргийн хүчээр зогсоохыг оролдож байна

Умард Солонгост коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнийг хэдхэн хоногийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад халдварын тохиолдол аль хэдийн нэг саяас давсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Умард Солонгосын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтыг хянахын тулд вакцинжуулалт хийгдээгүй бүс нутгуудад цэрэг армийн хүчийг хүртэл байршуулсан талаар “Би-Би-Си” /BBC/ агентлаг мэдээлжээ.

Тус улсын удирдагч Ким Жон Ун эрүүл мэндийн ажилтнуудыг буруутган шүүмжилж, холбогдох албан тушаалтнуудад вирусийн тархалтыг зогсоож, эм тариа хүргэхэд туслахыг армидаа тушаасан аж.

Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ханиад”-ын халдвар авсан сая гаруй иргэнийг коронавирусийн халдвартай иргэд хэмээн нэрлэхийг илүүд үзэж байгаа аж. Тэднээс 50 орчим өвчтөн нь нас барсан ч чухам хэчнээн хүн ковидын халдвар авсан нь тодорхойгүй байна.

Умард Солонгост цөөн тооны лаборатори байгаа учир ковидын батлагдсан тохиолдлын тоог ч нарийн гаргах боломжгүй. Түүнчлэн, атуу хөл хориог тогтоосноор тус улсын иргэд халдварт өртөмтгий байж магадгүй, учир нь вхөл хорионы үеэр вакцинжуулалт хийгдээгүй, эрүүл мэндийн систем нь үнэхээр хүнд байдалд байгаатай холбоотой гэгдэж байна.

Ким Жон Ун өнгөрсөн амралтын өдрүүдэд Улс Төрийн Товчоог яаралтай хуралдуулж, эрүүл мэндийн салбарын удирдлагууд болон ажилтнуудыг шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангаагүй хэмээн буруутгасан байна. Мөн тэрбээр “Пхеньянд эм хангамжийг яаралтай тогтворжуулах” зорилгоор цэргийн эмч нарыг дайчлахыг тушаажээ.

North Korea reports 15 more suspected COVID-19 deaths : NPR

Тус улсад ковидын халдварын анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гэж зарласан ч олон улсын мэргэжилтнүүд ковидын халдвар өмнө нь ч байсан гэсэн таамгыг дэвшүүлээд байна.

Өнгөрсөн жил Олон Улсын Хамтын Нийгэмлэг тус улсад “AstraZeneca” болон Хятадад үйлдвэрлэсэн вакцины хэдэн сая тунг нийлүүлэх санал болгосон ч эрх баригчид саналыг хүлээж аваагүй юм. Харин Пхеньян 2020 оны нэгдүгээр сарын эхээр хил гаалиа хааж, нөхцөл байдлыг хяналтандаа авсан хэмээн мэдэгдэж байсан юм.

Коронавирусийн цар тахал Умардынхны ​эрүүл мэндэд шууд заналхийлэхээс гадна тус улсад хоол хүнсний хямралыг ч үүсгэж болзошгүй байгаа аж.

1990-ээд онд Умард Солонгос өлсгөлөнд нэрвэгдэж байсан. Одоо ч гэсэн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр, тус улсад 25 сая хүн тутмын 11 нь  хоол тэжээлийн “архаг” дутагдалд орсон аж. Тиймээс газар тариаланчид халдварын улмаас тариалангийн талбайд ажиллах боломжгүй болж, маш их хохирол амсана хэмээн шинжээчид дүгнэж эхэллээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАХА
ХАХА
2022-05-18 16:49

ЭМ, ЭМЧИЙН ХҮЧЭЭР Л ДАРДАГ ДАА ХАХАХА

Холбоотой мэдээ

Back to top button