ДЭЛХИЙ

БНХАУ: Ковидын улмаас иргэдийг гадаадад зорчихыг хориглосон нь эсэргүүцэлтэй тулгарлаа

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвар ихэссэнтэй холбоотойгоор иргэдээ гадаадад зорчихыг нь дахин хориглосон шийдвэр гаргалаа. Шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, хилийн чанад руу аялахгүй байхыг сануулсан байна. Гэсэн ч, ард иргэд нь эл шийдвэрийг эсэргүүцэж, олон нийтийн сүлжээгээр эсэргүүцэж эхэлсэн байна.

Тус улсын Үндэсний Цагаачлалын Албаны мэдээлснээр, 2019 онд хятад иргэд гадаадад 670 сая удаа, харин 2021 онд 73 сая гаруй удаа гадаад руу зорчсон гэсэн тооцоо гарчээ.

Эл шийдвэр нь Засгийн газрын “Тэг ковид” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Үндэсний Цагаачлалын Албаны тавдугаар сарын 13-ны пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд, гадаад паспорт зэрэг аялалын бичиг баримтыг баталгаажуулах үйл явцыг өмнөхөөс улам чангатгаж, хилийн чанад руу зорчих хүсэлтэй хүмүүсийн тоог эрс хязгаарлах болсон хэмээн edition.cnn.com бичжээ.

Ажиллах, суралцах, бизнес эрхлэх, судалгаа хийх, эмнэлгийн тусламж авах зэрэг гэсэн цөөн хэдэн зайлшгүй тохиолдолд л гадаадад зорчихыг нь зөвшөөрөх аж.

Хорио цээрийн дэглэм хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн учир энэ удаагийн шинэ хоригт дургүйцэх иргэдийн тоо нэмэгдэж, хүн амд дарамт учруулж байна хэмээн шүүмжилж эхэллээ.

Эрх баригчид ковидын улмаас гадагш зугтах иргэдийнхээ урсгалыг зогсоохын тулд иймэрхүү шийдвэр гаргасан гэгдэж байна.

“Хятадаас дүрвэхийг хүсэж буй ард иргэд Засгийн газрын үнэмлэхүй эрх мэдлийн өмнө ард түмний эрх, нэр төр юу ч биш гэдэгт эмээж байна” гэх зэрэг сэтгэгдэл “Weibo” хуудсанд нийтлэгджээ. Мөн “Бид Чин гүрний үндэстнийг тусгаарлах бодлого руу буцаж байна уу даа?” гэсэн сэтгэгдэл ч бичсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-17 13:50

тэгэхээс өөр яахав

Холбоотой мэдээ

Back to top button