НийгмийнУЛС ТӨР

Д.Цогтбаатар: Айлчлалаар ирсэн төлөөлөгчид "Яачихсан төрийн ордон юм бэ" гэж гайхдаг

Ангийнхантайгаа Төрийн ордонтой танилцахаар ирсэн боловч пүүз өмссөн байсан тул нэвтэрч чадаагүй хүүгийн тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиал орчинд анхаарал татсан. Улмаар "Төрийн ордныг улам нээлттэй болгох хэрэгтэй, хувцсаар ялгаварлахыг зогсоосон нь зөв" хэмээн олон нийт шаардаж буй. Тэгвэл өчигдөр /2022.05.28/ УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын албаны хүмүүсийг дуудаж, уулзсан бөгөөд хүүхэд, залууст Төрийн ордныг нээлттэй байлгах чиглэлийг өгсөн байна.

Харин Д.Цогтбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд зөвхөн хүүхдүүд гэхгүй төрийн ордонд ажилладаг албан хаагчдаас бусад төрийн ордон руу ажлаар нэвтэрч буй иргэдэд албан хувцасны шаардлага тавихгүй байхаар журамдаа өөрчлөлт оруулах албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Улмаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргад хүргүүлэхээр зэхээд байна.

Тус шаардлагад "Биеийн тамирын хувцас гэдэгт пүүзийг, чөлөөт, амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал, футболка зэрэг хувцсыг хамааруулахгүй байх" гэж өөрчлөх тодорхой санал тусгажээ. Бид энэ талаар санал боловсруулсан гишүүдийн төлөөлөл Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Хэсэг гишүүд төрийн ордны дресс кодыг энгийн болгох асуудлыг хөндсөн юм байна. Пүүзтэй хүүхдүүдийг төрийн ордон руу нэвтрүүлсэнгүй гэх дуулианаас болж та бүхэн ийм санал гаргав уу?

-Энэ асуудлыг би өнгөрсөн сонгуулийн үеэс л хөндөж эхэлсэн байдаг. Хувцасны асуудал ордны журмаар зохицуулагддаг юм л даа. Төрийн ордны Хамгаалалтын албаны журмыг өөрчлөх ёстой. Тиймээс ярьж байсан энэ асуудлаа дахин хөндөж, албан тоот бэлдсэн. Олон гишүүн гарын үсэг зурсан. Энэ албан тоотыг Засгийн газарт өгчихсөн байна.

-Төрийн ордонд яагаад заавал албаны хувцастай орох ёстой гэж. Та үүнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ. Бодлыг тань сонсоё?

-Төрийн ордон гэхээр хүмүүсээс тусдаа юм уу. Төрийнхний ордог газрыг төрийн ордон гэж бодоод байгаа юм. Төр гэдэг бол ард түмэн өөрөө бий болгодог, ард түмний төлөөх институци. Ард түмнээс тусдаа юм биш. Төрийн ордон бол олон түмний юм. Тэгээд олон түмэн төрийн ордондоо ирэх гэхээр төрийн албан хаагчид нь журам гаргачихсан. “Манай ажил дээр та ингэж орж ир” гэж заагаад байна.

-Иргэдээс сонгогдсон төлөөлөл төрийн ордонд сууж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдээс элдэв зүйлс шаардах шаардлага нээрээ байхгүй л дээ?

-Сонгуулиар санал авах гээд явахаараа “Миний төлөө санал өгөөрэй” гээд гэрийг нь орж цэвэрлэхдээ дөхдөг. Тэгээд сонгогчид нь ажил дээр нь ирээд уулзъя гэхээр таны хувцас надад таалагдахгүй байна гэдэг. Би өөрөө залуу хүн байсан. Хоёр жинснээс өөр хувцасгүй байсан үе байсан шүү дээ. Тэр үед сонгогч байсан. Та жинстэй орохгүй гэдэг байсан. Яагаад би энэ асуудлыг хөндөж байна вэ гэхээр төр иргэдээ хүндлэх ёстой байхгүй юу. Түүнээс иргэд төрийг хүндлэх биш. Төр иргэдээ хүндэлвэл иргэд төрөө хүндэлнэ шүү дээ.

-Хуучинсаг сэтгэлгээ, хандлагаасаа салж чадахгүй л байна уу даа?

-Гол асуудал юу вэ гэхээр жинсэн өмд энэ тэрийг дээр үед Зөвлөлтийн үед капиталистуудын хувцас, үхэрчдийн хувцас гэж тооцдог байсан. Тэр бодол нь одоо хүртэл үлдчихсэн. Нэг л их коммунизмыг муулсан улсууд. Гэвч коммунист сэтгэлгээгээ дээдлэн сахиад яваад байгаа. Энэ журмаа өөрчил гээд байгаагийн цаана коммунист сэтгэлгээ рүү довтлох зорилго бас бий.  

Одоо юм л бол төрийн аж ахуй нэгж байгуулья гэдэг болж. Удахгүй төлөвлөгөөт эдийн засагтай болох гээд байна. Ийм коммунист сэтгэлгээг засахгүйгээр явахгүй. Улс орны оршин тогтнох бусад асуудлууд дээр хүртэл коммунист сэтгэлгээ нь гарч ирээд түүндээ сурилсан шийдлүүдээ санал болгоод байна. Энэ зүгээр жинсэн өмд, пүүзний асуудал биш. Хоцрогдсон сэтгэхүйн асуудал. Нэг их гоё ардчилал ярьдаг хэрнээ коммунист бодолтойгоо яваад байгаагийн жишээ.

-Олон улсын парламентын жишиг ямар байдаг юм бэ?

-Олон улсын жишиг бий. Би олон орны парламентаар явж байсан. Америкт төрийн ордонд хүмүүс жинстэй, шорттой чөлөөтэй зорчдог. Бундестаг. Бас л чөлөөтэй. Парламентын гишүүд нь хүртэл жинстэй сууж байдаг. Би бол энд тийм шаардлага тавихгүй байгаа шүү дээ. Төрийн албаныхан нь хувцасны дүрэм журамтайгаа байя. Бусад иргэд нь харьцангуй чөлөөтэй хувцастай байх боломжийг олгоё гэж байгаа юм. Хандлагаа өөрчлөх ёстой. Маш олон орны парламент чөлөөтэй байдаг. Тийм л байх ёстой. Ганцхан хувцасны тухай асуудал биш. Углуургаараа сэтгэлгээний асуудал. Нуугдмал сэтгэлгээ байнга гарч ирээд бидэнд гай болоод байна шүү дээ. Үүнийгээ засаж сур гэж байна.

-Төрийн ордон руу нэвтрэхэд албан хувцастай байх ёстой гэсэн энэ журам яг хэзээнээс манайд үйлчилж байгаа юм бэ?

-Миний санаж байгаагаар нэлээд удаж байгаа. 2010 оноос өмнө лав л байсан. Миний ажил, амьдралд маш олон зүйл дээр саад болж байсан. Гадны айлчлал зохион байгуулахад гаднаас ирсэн хүмүүс жинсэн өмдтэйгээ хүрээд ирдэг. Тэд нар айлчлалыг дэлхийд, олон нийтэд түгээх чухал ажилтай хүмүүс шүү дээ. Гэтэл пүүзтэй, жинстэй гээд оруулдаггүй. Бөөн асуудал үүснэ. Нөгөө хүмүүс гайхаад “Бид энэ хувцастай дэлхийн олон орноор яваад зүгээр л ордог шүү дээ. Танайх яачихсан ордон юм бэ” гээд гайхаад байдаг. Үүний зовлонг олон жил амсаж байгаа.

Ямар ч байсан энэ удаа олон гишүүд дэмжсэн. Үүний хажуугаар төрөө хүндлэх ёстой, албан хувцас өмсөх ёстой гээд ярьдаг хүмүүс бий. Гэхдээ энэ өөрчлөгдөх ёстой. Ердийн хүний өмсдөг л хувцсыг хүн өмсөөд ирж байна шүү дээ. Төрийн албан хүлээн авалтад орж байгаа юм шиг хувцаслах албагүй. Баруунд онцгой баячуудын клуб байдаг. Тэнд жинхэнэ хувцасны кодтой. Төрийн ордон тийм клуб биш шүү дээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа, ард иргэдийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн ажлын газар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:16

Гадны орныхон манай төрийн ордонд жийсэн өмдтэй орох гээд дайраад нь хүндтгэлгүй санагддаг. Тодорхой дүрэм журам байлгүй яадаг юм.

irgen
irgen
2022-05-18 08:30

ene hun hezee iim un kommunist bolsiim bol, zaza. er ni ordnoor duuren tsetsen tuulai. ter oyunchimeg gishuunees vur zalhaj baina, tv-eer hamaagui hamaagui yum yariad l, yag gertee baigaa emegtei shig, sorry

Зочин
Зочин
2022-05-18 08:59

Хар цагаан архи, тамхи, баваа, хэрүүл, зодоон нь цагаандаа гарчихсан, бүх нийтээр цацаад, зарлуулчихсан, ичих нүүрээ элгэндээ наачихсан байж "Хүүхдүүдэд гадаадын төлөөлөгчид шиг адилхан шаардлага тавьсан" гэж

Зочин
Зочин
2022-05-18 09:01

Нэртэйгээр нь гуя хасаа гял�##�зуулаад ш�##�дан орцгоо.айлд зочлохдоо өнгөтэй өөдтэй бүтэн хувцастай өмсөж ордог шүү дээ м�##�уудаа.

Иргэн
Иргэн
2022-05-18 09:08

Маргах хэрэггүй. Бүгд нүцгэн орохоор хуульчил.Хэн ч юу ч зохиож сэдэж болно. Гагцхүү нүцгэнийг өөрчлөх хэрэггүй байх...

haagii
haagii
2022-05-18 09:56

Lavrov jiinstei irsen, turiin ordond oruulsan bolov uu?

Зочин
Зочин
2022-05-18 22:36
Reply to  haagii

Цаадуул чин орос харахаараа гөлөг болно

Зочин
Зочин
2022-05-18 09:57

thh huuhduudiig tegej gaduurhah muuhai

Зочин
Зочин
2022-05-18 09:57

gent l uhaarch baih yum daa

Зочин
Зочин
2022-05-18 10:01

zuv shdeee

Зочин
Зочин
2022-05-18 11:04

huuhduudiig tegej ylgaad muuhai

иргэн
иргэн
2022-05-18 14:44

төрийн ордон гэдэг утгаар ямар нэгэн цензуур байх шаардлагатай,нэвсийсэн юм байж болохгүй ээ,энэнд чинь хүндэтгэл гээд нэг юм байх естой

Зочин tiim shuu
Зочин tiim shuu
2022-05-18 19:40

Цогтбаатараа, СБД 1 Хорооны Замын цагдааг,ийн арын 30б байр One Residence байрны дунд хууль бусаар �##�га дарам газарт барилга орон сууц барих гээд ойр байрны оршин суугчид эсэргүүцээд хэцүү л юм болж байна, танд дуулгасан байх учиртай, заүмын асууд�##� гээд газар дээр нь үзээд явсан та шийдээгүй 3жил боллоо. Хий хоосон энэ мэт мелочь ярьж байхаар иргэдийнхээ дунд орж бодитой ажилмаар байна шүү.

Зочин
Зочин
2022-05-19 09:30

Бас төрийн ордон дотроо хээв хүн �##�чихдагаа больчих хэрэгтэй! МАН-ынхаан!!! За тэр УИХ-ын танхимд нэг гишүүнээ камерын өмнө авчраад заамдан цохиж унагаадаг нтр ээ одоо больчих. Тэр танхай нөхөр чинь камерын өмнө хүн зодож олонд танигдах зорилгодоо хүрч үхэр Монголчууд бид ерөнхийлөгч болгочихоод ээрч мууруулаад ертөнцийн инээдэм ханиад болоод сууж байна

Холбоотой мэдээ

Back to top button