СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Наймаачдын агуулах байрладаг газрыг С.Амарсайхан ХУДАЛДААНЫ ТӨВ барихаар худалдаж авчээ

Өдгөө Шадар сайдын албыг хашиж буй С.Амарсайханы эрх мэдлээ урвуулан ашиглаж, Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд газар авсан гэх мэдээлэл анхаарал татсаар ирсэн. Учир нь тэр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байв.

Сэтгүүлч М.Тэнгис нийтлэлээ доорх бичлэгт тайлбарлаж, ярилаа.

Энэ хүрээнд С.Амарсайханыг "Оюуны ундраа групп" компанийнхаа нэр дээр, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 745 м2 газрын худалдаа, үйлчилгээний төвийн зориулалтаар худалдаж авсан баримтыг танилцуулж байна.

Цэнхэр өнгөөр хүрээлсэн байдлаар харагдаж буй нь.

ХОТЫН ДАРГА БАЙХДАА 101 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВЧЭЭ

Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлалтай 17-р цэцэрлэгтэй залгаа 20 ширхэг дулаан граш бий. Зурагт дүрслэгдсэнчлэн, уртаашаа үргэлжилсэн энэ нарийн газар өдгөө "Оюуны ундраа групп"-ийнх буюу С.Амарсайханых болжээ. Энэ газрыг 2017 оны зургадугаар сарын 30-нд түүний нэр дээр бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл хотын даргаар ажиллаж байх үед нь.

Үнэлгээний тухайд, нийт 101 сая төгрөгөөр худалдаж авчээ. Газар эзэмших эрх нь 2032 он хүртэл хүчинтэй.

ГРАШУУД ЭЗЭНТЭЙ Ч ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ЭЗЭМШЖЭЭ

Өдгөө энэ 745 м2 уртаашаа сунасан хэлбэртэй газарт 20 ширхэг дулаан граш байгаа. Анх амины зориулалтаар баригдсан байж болох энэ грашуудад одоо 100 айлын барилгын материалын худалдаачид бараагаа хадгалдаг. Өөрөөр хэлбэл худалдаачдын барааны агуулах болсон гэсэн үг.

Энэ утгаар С.Амарсайханы худалдаж авсан энэ газарт иргэд үйл ажиллагаа явуулж байна. Худалдаачид грашийг хууль ёсны дагуу, бичиг баримттай эзэмшдэг эсэх нь тодорхойгүй ч шуудхан нураачхаж болохгүй нөхцөл байдал байгаа юм.

Харин энэ газрыг худалдаж авахдаа зориулалтыг нь "Худалдаа үйлчилгээний төв, цогцолбор" гэж бүртгүүлсэн байгаа нь анхаарал татна. Эндээс, тус газарт грашуудыг буулгаж, оронд нь худалдааны төвийн барилга барих зорилго агуулсан мэт харагдаж байна.

"ОЮУНЫ УНДРАА ГРУПП"-Д С.АМАРСАЙХАН ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ ХЭВЭЭР

Энэхүү 745 м2 газар нэр дээр нь шилжсэн "Оюуны ундраа групп" ХХК бол Шадар сайд С.Амарсайханы үүсгэн байгуулсан компаниудын нэг. Тэр одоо ч тус компаниас хувьцаа эзэмшдэг нь улсын бүртгэл дэх мэдээлэлд бий.

Түүнчлэн, Зайсангийн ам орчим дахь долоон байршлын нийт 15.02 га газрыг ахынхаа нэр дээр худалдаж авсан гэх баримтыг бид өмнө нь дэлгэж байв. Өдгөө тус газруудын бүртгэлтэй компаниудаас ах С.Ганбат нь нэрээ хасуулсан байдаг. Гэхдээ тухайн үед С.Ганбатын хамаарал бүхий компаниуд дээр 15.02 га газар бүртгүүлж, төлбөрийг нь "Оюуны ундраа групп"-ээс төлж байсан гэх. Энэ 15.02 га газарт түүний амьдардаг харш, Zaisan Hill Complex барилгууд нь баригдсан байдаг.

ӨМНӨХ КОНТЕНТ:

Зайсангийн ам: С.Амарсайханы харш төрсөн ахынх нь дангаар эзэмшдэг гэх 15.02 га газрын нэг хэсэгт баригджээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:11

ene hogiin garuud shudarga yos huuguud irnee

Зочин
Зочин
2022-05-18 08:12

Iim l hogiin ulun ##### l daaa, iim ##### yaj turiin undur alband hureed baidag ni sonin, MAN iihand ih l mungu hayasan bgaa uur yadiin pizdu gej

Зочин
Зочин
2022-05-18 08:27

Самарсайханд оролцоогүй бизнсе гэж ер нь байна уу

Зочин
Зочин
2022-05-18 08:37

butsaaj av

Их мэдэх
Их мэдэх
2022-05-18 08:37

Энэ УВС-ын угшилтай Чойжилсүрэн Ж.Ганбаатар Амарсайхан мэтийн хулгайчид ханаж цадна гэдгийг ердөө мэдэхгүй юмаа

Зочин
Зочин
2022-05-18 08:53

Тэгээд сонгуулийн зард####аа хаанаас нөхөх юм.

самрыг шоронд
самрыг шоронд
2022-05-18 09:50

ханаж цаддаггүй бирдыг шоронд хийгээдч эээ

Зочин
Зочин
2022-05-18 09:58

huraaj avaach

059
059
2022-05-18 12:21

iim khudlaa shudarga tsarailsan jujeechid tolgoid garaad bhaar uls khugjij ard tumnii amidral deeshlekhgui ...yu unen ter unen...

Зочин
Зочин
2022-05-18 12:56

Ингэх гэж л буулгаж байгаа. Нэг бодлын дээрэм ч юм шиг аймаар

Зочин
Зочин
2022-05-18 13:13

Энэ үнэхээр шун#### нь дийлдэхгүй хогийн гэр бүл. Хэдэн үeэр нь төрд ойртуулж болохгүй хзмүүс

Зочин
Зочин
2022-05-18 14:04

Ene unen ulun gar sh dee

Зочин
Зочин
2022-05-18 15:13

hashaa baishingiin munguur avsan bn, bi bas aviilda tegvel

Хулансаран
Хулансаран
2022-05-18 15:38

МИК гээд л Эрдэнэбилэгийг намнах гээд гүйгээд л байсан өөрөө түүнээс доор юм байсан байна шүү . Эрдэнэбилэг бол ядарсан иргэдийг байр ажлын байртай болгосон шүү муу хэлүүлсэн ч гэсэн. Энэ бол өөрөө л баяжаад дуусчээ, гадаад гэрийн үйлчлэгч энэ тэр аваад л.

Зочин
Зочин
2022-05-18 16:51

Амарсайхан өөрөө авсан газруудаа төрдөө өгөөд бусдын хувийн өмч рүү улайран дайр даа. Өөрийн толгой дээрх бухлыг ххрахгүй байж бусдын өмч хөрөнгө рүү дайраад байх нь ёс зүйгүй үйлдэл

иргэн
иргэн
2022-05-18 20:01

Төрд ийм ашиг сонирхлын зөрчилтэй хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг нөхөр төрийн удирдлагад гарчихаад энд тэндгүй Ховдынхыг шургуулаад л Алтанхуягтайгаа барьцаад байгаам уу хаашаа юм. Түмний төлөө гэсэн сэтгэлгүй ийм хүмүүс намынхаа нэр хүндэд х####гаатай

Zochin
Zochin
2022-05-18 21:26

Усан парк гээд солиороод байсан газар чинь юун барилга болсонбэ

Болохгүй
Болохгүй
2022-05-19 00:38

Zaisang Амарсайханийхан аваад байхад..хураагаачээ..шударга уууу

Зочин
Зочин
2022-05-19 09:06

Энэ нөхрийг одоо ########уулах болжээ. Мөн ч олон баримтууд энэ хүнтэй холбогдох юм. Яаж ч чадахгүй байна уу ЕС аа. Чадахгүй бол чи ч гэсэн ажлаа өгөх л болно доо. Харж л байя.

Зочин
Зочин
2022-05-19 10:09

Ах дүү нар нам дамнаж амьдрах юм даа. Дундаа нэг компанитай. Амарсайхан-Отгонбаяр, Сумьяабазар-Дагвадорж ...... гэх мэтээр мэддэг хоршилуудаа бичээрэй.

Зочин
Зочин
2022-05-19 10:40

Худ####даж авсан бол ямар хамаа бна тэрнээс граш зүгээр буулгаад өөрөө үнэгүй авсан бол харин юм ярьж болох юм

Цаддаггүй хар мангас вээ
Цаддаггүй хар мангас вээ
2022-05-19 16:52

Novsh yum bee tsetserlegiin orchimiig chuluulnu gd grashudiig nuraalgaad bsan ene muu novsh hulgailsan bjee.

Зочин
Зочин
2022-05-20 07:48

МИК Женкогийн троллууд Амарсайханы эсрэг хуц####даад эхэлсэн байх шивдээ

Холбоотой мэдээ

Back to top button
23
0
Would love your thoughts, please comment.x
()
x