ДЭЛХИЙ

БНХАУ: Нэг сарын хугацаанд Шанхай хотод нэг ч автомашин зарагдаагүй

Хятадын Шанхай хотод коронавируст цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосны улмаас дөрөвдүгээр сарын турш тус хотод нэг ч автомашин зарагдаагүй талаар CNN агентлаг мэдээлжээ.

Коронавирусийн хязгаарлалт Шанхайн автомашины зах зээлд ноцтой нөлөөлж, бараг бүх дилерүүд хаагдаж, борлуулалт огт бүртгэгдээгүй байна. Нийтдээ Хятадад автомашины борлуулалт гуравдугаар сарынхтай харьцуулахад дөрөвдүгээр сард 46 хувиар буурсан байна.

25 сая хүн амтай Шанхай хотод долоон долоо хоногийн турш хатуу хорио цээрийн дэглэм тогтоож, эрх баригчид иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, олон аж ахуйн нэгжүүдийг хаагаад байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button