ЯРИЛЦЛАГА

Ж.Бат-Эрдэнэ: Би юу ч амлахгүй, гэхдээ энд бүх зохион байгуулалт алдагдсан байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам 2019 онд ашиглалтад орох хуваарьтай байсан ч өнөөдрийг хүртэл хойшилсоор байна. Замын бүтээн байгуулалт дуусах хүртэл зорчих хөдөлгөөнд зориулан бэлтгэсэн түр зам бартаа саад ихтэй, тэмдэг тэмдэглэгээ байхгүйн улмаас тэнд осол гарах нь элбэг. Ийм ч учраас иргэд төдийгүй улс төрийн хүрээнд ч Дарханы зам “домог” болтлоо яригдаж байна.

Харин Засгийн газрын 2022.04.27-ны хуралдааны шийдвэрээр Зам тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Дарханы зам дуустал байрлан ажиллаж, хяналт тавихыг үүрэг болгосон. Түүнийг “Дарханы зам дуустад Дарханд амьдрах нь” хэмээж буй энэ үед Ж.Бат-Эрдэнэтэй холбогдож, товч ярилцлаа. Тэр ямар чиглэлд анхааран ажиллаж, ямар хүндрэлүүдтэй нүүр тулж буйгаа ярьсан юм.

-АМЛАЛТ ӨГӨХГҮЙ, ЦАГ ХУГАЦААНЫ ТАЛААР ЯРИХГҮЙ-

-Таныг Дарханы зам баригдаж дуустал Дарханд амьдрах нь гэж олон нийт ойлгосон, энэ зөв үү. Засгийн газраас танд ямар үүрэг өгсөн бэ?

-Дуустал байх нь хаашаа юм. Дуусгах үүрэг авсан гэвэл арай зохимжтой.

-Энэ хугацаанд Улаанбаатарт ирэн, очин байж болох уу?

-Миний Улаанбаатарт очих, очихгүй тухай нь гучдугаар асуудал шүү дээ. Энэ замыг барьж дуусгах л хамгийн чухал байна.

-Одоо та хаана байрлаж байгаа вэ?

-Баруунхараад ажиллаж байна.  

-Дарханы зам хэзээ ашиглалтад орох нь анхаарал татсаар байна. Та үүрэг хүлээн ажиллаж буйн хувьд үүнд өөрийн зүгээс хариулт хэлэхгүй юү?

-Хоёулаа тоо хэмжээ, цаг хугацаа яриад ирэхээр худал, үнэн болоод явчихна. Ер нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажилд юун түрүүнд төлөвлөлт хийх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, удирдлага, зохион байгуулалтыг хиймээр байна. Гуравдугаарт, тоног төхөөрөмж, хүн хүч, ажлын байрыг маш сайн зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэж харж байна. Дөрөвдүгээрт, бүтээн байгуулалтад оролцож буй ААН ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны харилцан ойлголцлыг маш өндөр түвшинд авчрах хэрэгтэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэ дөрвөн эгнээтэй зам хоёр санхүүгийн эх үүсвэрээр баригдаж байгаа. Нэг нь Азийн хөгжлийн банк, нөгөө нь Европын сэргээн босголтын банк. Хоёр эх үүсвэртэй учраас төсөв санхүүгийн, тоо хэмжээний хувьд ялгаатай байдаг. Иймээс зарим зүйлд нь нэгтгэж, нийлүүлэх шаардлага үүсдэг. Гүүрэн байгууламж, хоолойн байгууламж, зарим далангийн ажил дээр ААН-үүд хамтрах, харилцан ойлголцох шаардлагатай байгаа гэсэн үг. Ингэж байж ажлын чанар сайжирна, бүтээмж илүү болно гэж харж байна.

Миний хувьд энэ ажлуудыг хийх гэж энд ирсэн.

-Өөрөөр хэлбэл зохион байгуулалтын ажлыг удирдахаар ирсэн гэж ойлгох уу?

-Тэгэлгүй яах вэ. Түүнээс гадна төлөвлөлт гэж чухал зүйл байна. Маргааш ямар ажлыг хаана, хэрхэн хийхийг тогтоох, товлох. Түүнд хэн хэн оролцох, ямар техник төхөөрөмж шаардлагатай, ямар хугацаанд хийх вэ зэргийг нарийвчлах.

Гүйцэтгэх, зөвлөх, хянах компаниуд хоорондоо маш сайн харилцан ажиллаж байж энэ ажлын ард гарахаар байна. Энэ зүгээр нэг шороо овоолж, асгаад байдаг ажил биш. Үе бүр дээр технологио шалгуулна, түүнийг зөвлөх компани хүлээж авна гэх мэт маш их процесстой, цаг авдаг ажил юм.

Яах вэ, хүн бүр ойлгох албагүй байх л даа.

-Тэгэхээр хугацаа зааж хэлэхгүй байсан нь дээр гэжүзэж байна уу. Ямар  хугацаанд ашиглалтад оруулна гэж амлаж чадах нь яг одоо олон нийтэд хүлээлт үүсгээд байна?

-Би ямар ч амлалт өгөхгүй. Би цаг хугацааны талаар ч бас ярихгүй. Гол нь хийх ажлынхаа хэмжээ, дамжааг маш тодорхой төлөвлөж, хэрэгжүүлэх талд л анхаарлаа хандуулна.

-ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАХААР АСУУДЛУУД ХУРДАН ШИЙДВЭРЛЭГДЭЖ БАЙНА-

-Удаан хугацаанд яригдаж буй энэ замын ажил удааширсан гол шалтгаануудыг та юу гэж хардаг вэ. Засаад явчих боломжтой зүйлс байсан уу?

-Ерөөс саяын дурдсан зүйлс л дутагдалтай байж гэж харж байгаа.

-Одоо та алдаа гарсан бол засах үүрэг хүлээж, ажиллаж байна. Засгийн газраас ийм үүрэг авахаасаа өмнө өөрөө үүнийг санаачлах боломж байсан уу?

-Төрийн албан хаагч бүр өөр өөрийн ажил үүргийн хуваарьтай байдаг юм шүү дээ. Бусдын ажилд хошуу дүрээд байх нь тийм зохимжтой зүйл биш. Хошуу дүрэх ч хэрэггүй юм байгаа юм, бие биенийхээ ажилд.

-Таныг төвөгтэй цэг дээр ажиллаж байгааг ойлгож байна. Тийм учраас олон нийтэд яг юуг бодитоор ойлгуулмаар байгааг тань асууя?

-Зарим мэдээллийг олон нийтэд бодитоор нь хүргэж байх юм сан гэж бодож байна. Тийм учраас Фэйсбүүк хуудастаа өдөр бүр мэдээлэл оруулж байгаа. Олон нийтийн шүүмжлэлийг ч бас хүлээж авч байгаа.

Ерөөс үүнд хүн бүрийн хамтын ажиллагаа чухал. Маш их хөдөлгөөний эрчимтэй зам. Аюулгүй байдлыг хангах чухал байна. Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чухал байна. Машин тэрэг, эд хөрөнгө эвдэж сүйдэж байгаа асуудлыг багасгамаар байна гэх мэт. Түр замын асуудлыг бид сайн шийдээгүйн улмаас олон нийтийн бухимдлыг төрүүлж гэж харсан. Түр замыг сайжруулах асуудлаар санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үр дүн гарчих болов уу гэж найдаж байгаа.

Дахин хэлэхэд, хүн бүрийн хамтын ажиллагаа л чухал. Хамтарч ажиллаасай, тэгж байж энэ бүтээн байгуулалтын ард гарна. Урьдчилж тооцоогүй нэмэлт ажлууд ч бас гарах юм. Эдгээр нь цаг их авч, төлөвлөсөн ажлууд өөрчлөгдөхөд хүргэж байна.

-Тухайлбал?

-Саяхан гуравдугаар багц дээр нэг техник эвдрэхэд л түүний сэлбэгийг хүлээж 14 хоног боллоо. БНХАУ-аас захиалсан. Дөрөвдүгээр сарын 29-нд зогссон техник өчигдөр /2022.05.15/ ажиллаж эхэлж байх жишээтэй. Гэтэл энэ техникийг ажиллана л гэж тооцоод, бүх төлөвлөгөөг гаргасан байсан. Ийм нөхцөл тохиолдохоор төлөвлөгөөнд дахин тодотгол хийхээс өөр аргагүй болж байна. Хуучны Эрээн рүү гарч давхиад, хоёр хоногт сэлбэг олоод ирдэг цаг үе биш болж. Нэг сэлбэг эвдрэхэд л 14-16 хонож байх жишээтэй.

Тоочих юм бол шалтгаан ихтэй. Тэр бүрийг тоочоод байх зохимжтой биш. Аль болох зохион байгуулалт, төлөвлөлт, ажлын уялдаа холбоог хангах л чухал байгаа юм.

-Гэхдээ газар дээр нь байрлан ажиллахад ямар ялгаа гарч байгаа юм?

-Газар дээр нь ирээд ажиллаж буйн давуу талууд их байна.

Жишээлбэл, бүх цэгүүд дээр очиж, газар дээр нь асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөгч, захиалагч гээд бүх талуудыг нийлүүлж байгаад газар дээр нь шийдэж болж байна. Тэгэхээр хурдтай шийдвэр гарч байна. Энэ их цаг хэмнэж байгаа. Бас нэг гэрэл харагдуулаад байна шүү дээ. Угтаа энэ маш хүнд төсөл, олон жиш ужгирсан байна.

-Ужгирсан нь юун дээрээс мэдэгдэж байна вэ?

-Түрүүнд хэлсэн ажлын зохион байгуулалт, төлөвлөлт зэрэг зүйлс бүгд алдагдсан байна. Ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа их суларчээ. Нэг жишээ хэлэхэд л, хоёр чиглэлийн замын хоолойг хоёр тусдаа ААН хийх гээд байгаа юм. Бид тэгэхээр “Танайх энэ дөрвийг нь, танайх энэ хоёрыг нь хий” гэх мэтээр уялдуулж байна.

-Яг гардан ажиллаж эхлээд та хэд хонож байгаа билээ?

-Тавдугаар сарын 1-нээс нэлээд шургуу орсон.

-Цаг гаргасанд баярлалаа, өөр олон нийтэд хэлэх зүйл байна уу?

-Болно доо. Гол нь ганц метр зам тавихад ямар их ажил ордгийг олон нийт ч, сэтгүүлчид ч мэддэг болбол сайн сан. Мянга сонсохоор нэг үз гэж. Бидний хувьд хийх, тохирох маш их ажил байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-19 08:47

Амжилт хүсье, хурдан дуусгаарай ядаж өөрийгөө бодоод ккк

Зочин
Зочин
2022-05-19 09:04

тэнд очиж бууд####д хэвтээд хян####т тавих болов уу

Зочин
Зочин
2022-05-19 09:05

сүйрчихсэн улс хэдхэн км зам тавих гэж сайд нь очиж ажилладаг сумын төвийн 1 хэн км замын нээлт хийж т1тдэг бүр сайд очиж тууж хаычилж ч байх шиг

Зочин
Зочин
2022-05-19 09:05

з####уу хүн байна даа, цог золбоотойхон ажиллаад журманд оруулчихв####

зочин
зочин
2022-05-19 09:11

замын компаниуд мэргэжлийн ажилчид байхгүй. дан түрээсн тоног төхөөрөмжтэй, ажилчид н тун хайхрамж хариуцлагагү байдгийг н####айхын зам дээр хараа биз дээ. 20км хүрэхгүй замд түүртсэн. гүүр д####ангн ажилд бол таг

Зочин
Зочин
2022-05-19 09:30

Hedhen kml zam tavih gej buur yntsaglaad uhleee

Иргэн
Иргэн
2022-05-19 10:03

Олигтойхон зохион байгуулаад замаа хурдан барь. Гол нь ганц метр зам тавихад ямар их мөнгө авдгийг иргэд ч мэддэг болсон шүү.

Иргэн
Иргэн
2022-05-19 11:28

ЗТЯ одоо л сэрж ажиллаж эхэлж бга юмаа даа энэ олон эил өнгөрөөд байхад сая л нэг газар дээр нь днд сайд нь очиж байж элдэв ####даа дутагдлыг нь илэрүүлээд эрчимжүүлж байгаагаа гавьяа мэь ярьж байх юм өнгөрсөн хугацаанд энэ яам юу хийсэн блж бнаа үүрэг хариуцлага огт байдагүй улсын төсөв үргүы зарсан мануухай болсон хүмүүс байдаг болтой огцорох огцорч х####агдах нь х####агдах цаг хь болжээ

Зочин
Зочин
2022-05-19 11:36

ЧИ САЙДЫГАА ЭХЛЭЖ МАТСАН.... ҮНЭНН БИЗ??? ОДОО ТЭГЭЭД ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮЗ МАТААД БАЙГАА ЮМАА АРД ТҮМЭНД ТАЙЛБАРЛА ГЭХЭЭР БИТГИЙ ХУЦ. БИ ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ АМЛАХГҮЙ ЧАДАХГҮЙ БАРАХГҮЙВ ХАРИН ХАЛТАР ХОГИЙН ЮМ ХИЙСЭН БАЙНА ГЭЭД ДАХИАД ӨС ХОНЗОН ӨВӨРЛӨӨД БАЙХИЙН МУУ ДУРААК

Зочин
Зочин
2022-05-19 12:18

Энэ дурак чинь тус яаманд олон жил дарга, сайд хийж, мөнгө цуслаж байсан даа. Тэгээд сая л ажлаа хийж үзэж байгаа новш юм байх даа? Үнэн шог юм аа???!!!

Зочин
Зочин
2022-05-19 13:50

Өөртөө итгэлгүй нөхөр байна. Энэ зам ч явахгүй нь дээ

Зочин
Зочин
2022-05-19 18:44

Дарханы зам гацсан гол ш####тгаан тендерийн ченжүүдтэй холбоотой. Тендер аваад тодорхой хугацаанд өнжүүлж цаг аван үнийг нь хэд дахин өсгөдөг. Ард нь том лобби бүлэг өссөн хэмжээгээр төсөв санхүүг нь саадгүй бат####ж гаргаж өгдөг. Зонховын хөшөө нэг жишээ нь 5 тэрбумын төсөв 32 болоод явж байдаг гүйцэтгэл нь хаанаас ч юм санхүүжээд ####ь эрт явагдаад эхэлчихсэн байсныг бүгд харж байгаа.

Зочин
Зочин
2022-05-20 05:35

Мэргэжлийн яамны дэд сайд нь очоод анх удаа харж байгаа юм шиг, харь гаригаас ирсэн мэт ярьж байна. Төрийн нарийн буюу Шийдвэр гаргах түвшинд урьд нь байсан байж хуцаад байгаан. Баатар болох хүсэлтэй нөхөр байна.

зочин
зочин
2022-05-22 19:34

Өгөр Батзандан попын ижил таарсан таар шуудай МАНАН-гийн гар хөл одоо болтол эрх мэдэлтэй зам тээврийг сүүлийн 15 жил сөнөөж байгаа энэ мэт л####руудыг ########уулахгүй улам томруулж ####бан туша####аар шагнаад л төмөр зам зам тээвэр нисэх гээд энэ нөхрийн удирдсан бүх зүйл сөнөчихөөд байхад үнэхээр гайхмаар хэлэх үг ####гаа мөнгө зоосоор авилг####аар ####бан туша####тайгаа зуур####дсан ийм ацнуудыг яанаа Монгол улс нээрээ бүтэхгүйээээ

Холбоотой мэдээ

Back to top button
14
0
Would love your thoughts, please comment.x
()
x