УЛС ТӨР

"Адууны сэлдийг тайрч яргалж байхад Х.Нямбаатар, З.Мэндсайхан нар таг дүлий сууна"

УИХ-ын өнөөдрийн /2022.05.19/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа горимын санал гаргаж, үг хэллээ.

Тэрбээр: Үндэсний баяр наадмын хуулиа хэлэлцэх шаардлагатай байна. Монголын өв соёлын нэг болсон хурдан морь зөвхөн бай шагналын төлөө болсон нь харамсалтай. Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцдоггүй асуудал гэж байдаг баймаар байна. Эрлийз, монгол морины талаар бид сүүлийн арван жил маргалдлаа. Гэтэл монгол адууны сэлдийг тайрч, яргалж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар нүд нь балай чих нь дүлий сууж байна. Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэтэл зугаа цэнгэлийн төлөө мал яргалж байхад төр ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь туйлын харамсалтай. Феодалын нийгмийн үед хааны ордны эмсийг хамгаалахын тулд тайган гэх эрчүүдийг бий болгодог байсан. Гэтэл өнөөдөр Х.Нямбаатар, З.Мэндсайхан сайд нарыг тайган болгочхоод, жирэмсэн эмэгтэйчүүдийг хараад сууж байна гэвэл юу гэж ойлгох юм бэ. Энэ инээдэм биш шүү. Энэ бол эмгэнэл. Олон мянган малаа, малчдаа бод. Эрлийз, монгол морийг ялгаж чаддаггүй гээд байх юм. Үнэндээ ялгахыг хүсэхгүй байгаа юм" хэмээн бухимдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-21 10:56

Сэлдий Адьшаа та эр м�##�ыг бараг ихэнхий нь хөнгөлдөг гэдгийг мэд дэггүй юмуу даа. Эр адууны 2 төмсөгий нь тас огтлоод хаячихдаг шүү дээ ! Тийм адууг тайган нтр гэдэггүй "морь" гэдгийг та эрхбиш мэдэлгүй дээ ! Энд зөвхөн ПОПОРЧ Л байгааг чинь олон түмэн мэдэж л бнадоо. Сэлдий Адьшаа гуай минь.

Холбоотой мэдээ

Back to top button