ДЭЛХИЙЭнтертайнмент
Цорын ганц Оскарын шагнал хүртсэн анимэ кино “Spirited Away”

“Ghibli” студийн уран бүтээл “Spirited Away” хэмээх анимэ 2001 онд үзэгчдийн хүртээл болж байсан боловч саяхан 18 жилийн дараа Хятадад нээлтээ хийсэн юм. Мөн цорын ганц Оскарын шагнал хүртсэн анимэ киногоор шалгарч байжээ.
Японы алдарт найруулагч Хаяо Миязакигийн “Spirited Away” кинонд Чихиро гэдэг 10 настай охин аав ээжийнхээ хамтаар мартагдсан хүрээлэн рүү орсны дараа ид шидийн ертөнцөд очдог талаар өгүүлдэг юм.
Түүнчлэн энэхүү кино үзэгчдийн хүртээл болсноосоо хойш маш олон шагнал хүртсэний зэрэгцээ “Ghibli” студийн хамгийн их ашиг орлого олсон уран бүтээл болжээ.
А.МИШЭЭЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.