Нийгмийн

Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж яваад осол гаргаж, хүний аминд хүрчээ

Өнгөрсөн бямба гарагийн орой Дундговь аймагт цагдаагийн алба хаагчид зам тээврийн осол гаргаснаас, хүний амь эрсэдсэн осол гарчээ. Тодруулбал ажил үүргээ гүйцэтгэж явсан гурван цагдаагийн алба хаагч сургуулийн багш эмэгтэйг мөргөснөөс, тухайн багш нас барсан байна.

Цагдаа цагдаагаа шалгах хууль байхгүй учраас эл хэргийг шалгах харьяалал тогтоолгохоор орон нутгийн прокурорын байгууллагад өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ. Улмаар прокуророос уг хэргийг АТГ-т шилжүүлжээ. Одоогоор албаны шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд алба хаагчдыг цагдан хорьсон зүйл байхгүй, ажлаа хийгээд явж байгаа аж.

Жолооч цагдаагаас мансуурсан эсэхийг илрүүлэх цусны дээж авсан бөгөөд хариу нь гараагүй байгаа аж. Мөн лрайгер үлээлгэхэд согтуурлын зэрэг илрээгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 14:35

АТГ ИЙМ ХЭРГИЙГ МӨРДДӨГ ЮМ УУ? ТЭНЭГ ГАЗАР БАЙНА ДАА АВИЛГА АВААД ӨГӨӨД БАГШ ЭМЭГТЭЙГ АЛЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ?

Bidon
Bidon
2022-05-20 21:49

Atsnuud hereg hiiheeree ajiltai yavsan gej chaaj bgaa biz muu parasite uud

Холбоотой мэдээ

Back to top button