ДЭЛХИЙ

Шанхай хот хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцаллаа

Тавдугаар сарын 22-ны ням гарагт Шанхай хотод “КОВИД-19”-ийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хоёр сар шахам хөл хорио тогтоосны дараа метронуудын шугамыг бага багаар нь нээхээр боллоо. Зорчигчдод 48 цагийн дотор биеийн халуунаа хэмжүүлж, PCR-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байхыг шаардах аж.

Сүүлийн саруудад Шанхай болон бусад хотуудад хорио цээрийн дэглэм тогтоосон нь Хятадын эдийн засагт асар их хохирол учруулсан. Одоогийн байдлаар худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь хамгаалалтын хувцас өмсөж, нүүрэндээ ч хамгаалалтын багтай байгаа аж.

Мөн гуравдугаар сарын сүүлээр 273 чиглэлийн автобусын хөдөлгөөнийг зогсоосон. Шанхай дэлгүүр хоршоо болон бөөний захуудыг хэсэгчлэн дахин нээж, гэрээсээ гарч явахыг нь зөвшөөрөөд эхэлжээ.

25 сая хүн амтай Шанхай хот зургадугаар сарын 1-нээс эхлэн хотын хэмжээнд хөл хориог цуцалж, амьдралын хэвийн горимд эргэн орохоор зэхэж байна.

Эх сурвалж: Xinhuanet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button