ДЭЛХИЙ

Илон Маск онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлж, 250 мянган ам.доллар төлжээ

Тэрбумтан Илон Маскийн эргэн тойронд шинэ дуулиан дэгдлээ. Тодруулбал, Илон Маск онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг мэдээлэгдлээ. 2018 онд түүний “SpaceX” компани тэрхүү онгоцны үйлчлэгч бүсгүйд 250 мянган ам.долларыг дуугүй байлгах үүднээс төлсөн талаар “Insider” мэдээлжээ. Хохирогч бүсгүйн мэдүүлснээр, Илон Маск хувийн онгоцон дотроо түүнд бэлэг эрхтнээ үзүүлж, түүний зөвшөөрөлгүй гуяыг нь илж таалан, эротик массаж хийж өгөхийг хүссэн гэнэ. Мөн хохирогч бүсгүй морь унах дуртай учир түүнд морь худалдаж авч өгнө гэж амласан аж.

Энэ бүхнийг тэрбээр “SpaceX” компанид мэдэгдэхэд компани түүнд 250 мянган ам.долларын нөхөн төлбөр төлсөн байна. Харин эл мэдээллийг онгоцны үйлчлэгч бүсгүйн найз хэвлэлд дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Үйлчлэгч бүсгүй “SpaceX” компанийн хувийн тийрэлтэт онгоцны салбарт гэрээгээр ажилладаг байжээ.

Мэдээллийн “Insider” агентлаг Илон Масктай холбогдож хэргийн талаар тайлбар авахад, “Ямар ч тийм зүйл болоогүй. Энэ бол “улс төрийн зорилготой” гүтгэлэг гэж хариулжээ.

Илон Маск энэ бүхэнтэй холбогдуулан Ардчилсан Намын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тиймээс, цаашид Бүгд Найрамдах Намын төлөө саналаа өгнө хэмээн жиргэсэн. Үүний дараа “Insider” дээрх хэргийн талаар нийтэлсэн аж. Харин “Insider” үүнийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button