ОРОН НУТАГ

"Ховд нар" нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Ховд аймгийн Мянгад суманд барьсан 10 МвТ-ын хүчин чадалтай "Ховд нар" нарны цахилгаан станц өнөөдөр ашиглалтад орж баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нарнаас сэлбэсэн цахилгаан гэрлийн нэгэн шинэ цутгал нэмэгдлээ.

Нээлтэд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон бусад албаны хүмүүсийн хамтаар оролцож байна. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 2016 онд эхлүүлж байсан ажил ийнхүү бодитоор биеллээ олж Ховд аймаг 80 мянган тонн хүлэмжийн хийнээс татгалзан, Монгол Улс эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ-ийн бодит эхлэл тавигдаж байна.

Баруун бүс сэргээгдэх, ногоон эрчим хүчний найдвартай эх үүсгэвэртэй болоход нэг алхам ойртлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x