ДЭЛХИЙ

Брент газрын тосны үнэ баррель нь 110 ам.доллароос давлаа

Өнөөдөр /2022.05.23/ өглөөний арилжаагаар “Брент” газрын тосны үнэ баррель /торх/ нь 110 ам.доллароос давлаа.

Баасан гараг /2022.05.20/-т болсон сүүлчийн дуудлага худалдаагаар “Брент” газрын тосны үнэ нэг баррель нь 113,23 ам.долларт хүрсэн ч өдрийн төгсгөлд 109,99 ам.доллар болтлоо буурсан.

Тавдугаар сарын 20-ны баасан гарагийн өглөөний 09:55 цагийн байдлаар тус маркийн газрын тосны үнэ 0,76 хувиар өсч, баррель нь 110,83 ам.доллар болсон.

Харин WTI маркийн газрын тосны фьючерсийн үнэ нэг баррель нь 111,10 ам.доллар болов.

Ялангуяа, АНУ-д аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор эрчим хүчний үнэ нэмэгдэхэд хүргэжээ. Мөн Хятадад коронавирусийн хөл хориог хөнгөвчилж эхэлсэн нь ч зах зээлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button