ВИДЕО КОНТЕНТ

Б.Сүндэръяа: Эфирт гарахад нурууны хөлс чийхраад л, гэхдээ хурдан онц болно оо

"TV5" телевиз олон хөтлөгч, нэвтрүүлэгчээр бүл нэмж буйгаа зарласан. Харин хэвлэлийнхэн жүжигчин, мисс, балетын багш гээд онхи ондоо салбарынхнаар ажлаа хийлгэж, нэвтрүүлэгчдийг доромжлолоо хэмээн бухимдлаа илэрхийлж буй.

Тус телевизэд мэдээний хөтлөгчөөр орж буй Сүнээ нэрээр олон нийтийн танил болсон иргэн Б.Сүндэръяатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр өмнө нь хоёр жил хэвлэлийн албанд ажиллаж байсан туршлагатай ажээ.

Сэтгүүлч Э.Булган ярилцлагаа ийн базаж ярив.

ХҮССЭН АЖЛАА ОЛЧИХСОН...

-Телевизийн нэвтрүүлэгчээр ажиллах санал хэзээ ирэв. Эл саналыг та хэрхэн хүлээж авсан бол гэдэг сонирхол татаж байна?

-Ер нь бол хэвлэл мэдээллийн байгууллагуудаас “Хөтлөгчөөр ажиллаач” гэсэн санал ирдэг байсан. "TV5" телевизээс бараг хагас жил ярьсан байх. Эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг хийе гээд. Эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг гэхээр сонирхол татаж байсан л даа. Чадах юм байна гэсэн итгэл ч төрж байсан. Харин нэг өдөр тус телевизийн захиралтай уулзсан. Захирал нь маш гоё энергитэй гоё хүн байсан. “Мэдээний хөтлөгчөөр авмаар байна” гэсэн. Харин би “Нэвтрүүлэг хөтлөх, мэдээ унших өөр. Танайд зүгээр үү” гэхэд “Ямар ч асуудалгүй, зүгээр. Телевизийн урлаг гэдэг өөр. Чи өөрөө ажиллаад үз, уур амьсгалд нь ороод үз. Мэдээгээ хянаад өгчихнө. Их хэцүү ажил биш” гэж ойлгуулсан. Яг дунд нь ороод ажлаад л ойлгож байна. Одоо мэдээний хөтлөгч хийхийн хажуугаар эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийнхээ хөтлөгчөөр ажиллаж байна.

-Эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийнхээ тухай жаахан дэлгэрүүлбэл?

-Эмэгтэйчүүдийн нэвтрүүлгийн студи угсрагдаад саяхан дууссан. Нэвтрүүлэг маань дөрвөн хөтлөгчтэй. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сайхан бүсгүйчүүд байгаа. Үүнийг гэнэтийн бэлэг хэвээр нь үлдээе. Нэрсийг нь удахгүй зарлах байх. Эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой нэвтрүүлэг маань долоо хоног бүрийн ням гарагт цацагдана. Ирэх долоо хоногоос цацагдах байх аа.

-Анх удаа эфирт гарсан мэдрэмжээсээ хуваалцаач?

-Эфирт гарсан анхны өдөр факт ихтэй байсан. “Эфир хоосон байгаа үед ороод бэлдчихье. Орой ч гэсэн хамаагүй ажлаа тарж ирээд, бэлдчихье. Тэгээд техникүүдээ унтраагаад явчихна аа. Ядаж нэг сар бэлдье” гэсэн. Харин 1-2 удаа эфирт гарсны дараа “Сайн ярьж байна” гэж надад урам өгцгөөсөн. Өөрийнхөө ярьж байгаа анхны бичлэгийг хараад маш их ичсэн. Эфирт ороходоо хувцаслалт, нүүр будалтаа зөв сонгох ёстой юм байна гэж бодон бодон очсон ч үс, нүүр будалт, хувцсыг маань голсон. Тэгээд эндээс ажлынхаа охины ягаан пиджакийг гуйж өмссөн. Мөн нүүр будалтыг маань арилгаж байгаад, шинээр хийсэн. Илүү тод будах ёстой байдаг юм билээ. Би бараг буддаггүй. Их зузаан будчихаар өөртөө итгэлгүй болоод, “Яаж ийм зузаан будагтай гарна аа” гээд ичсэн. Гэтэл эфирт тийм биш юм билээ. 

Ер нь тэгээд шууд эфир гэж бодохоор л сандраад байдаг юм билээ.  Нурууны хөлс чийхраад л. Мэдээ бэлтгэсэн сэтгүүлчээс текстээ авч, 2-3 бэлдээд уншсан болов ч алдаад л байсан. Маш сайн ойлгож унших ёстой юм билээ. Бас сандрахгүй байх хэрэгтэй санагдсан. Телевиз гэдэг чинь шал өөр “газар” болохыг маш сайн ойлгосон доо. Намайг мэдээ уншиж байхад ард минь 5-6 хүн ажиллаж байдаг. Тэр ч утгаараа би ажлаа хурдан сураад, хариуцлагатай байхгүй бол маш олон хүнд төвөг болох юм билээ. Ер нь хөндлөнгөөс харахад их амархан санагддаг байсан. Ёстой үгүй юм билээ. Дахиж алдахгүй, бусдад төвөг удахгүй, хурдан гаршина гэж бодож байгаа.

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах ямар байна. Төсөөлснөөс тань хэр ондоо салбар санагдаж байх юм?

-Ондоо юм. Яаж камер луугаа хардаг юм бол. Нүд нь дээш, доош хөдлөхгүй байгаа нь сонин оо гээд л гайхдаг байсан. Харин одоо учрыг нь олж л явна. Сэтгүүлчдийн өгсөн мэдээг уншчихаад гараад явдаг хялбар ажил гэж бодсон л доо. Зүгээр л ном уншиж байгаа юм шиг уншихгүй. Үзэгчид хэрхэн ойлгуулж, унших вэ гэдэг их чухал юм байна. Мөн үгийн баялагтай болж, түүнийгээ зөв цагтаа ашиглаж сурах ёстой ажээ.

Энэ ажилдаа маш их дурлаж байгаа. Гэртээ очоод уншмаар санагдаад л. Хариад түргэн хэллэг их хэлж байгаа. Хүссэн ажлаа олчихсон гэж харж байгаа шүү.

ЗӨВ БОДОЛТОЙ БАЙВАЛ ЯДРАХГҮЙ

-Та балетын багш. Мэргэжлийнхээ ажлаас түр завсарлага авч байна гэж ойлгож болох уу?

-Би яг одоогийн байдлаар гурван ажил хийж байгаа. Гүйгээд л, гүйгээд л байна. Амралтын хоёр өдөр 08:00-20:30 цагийн хооронд дундаа нэг ч завсарлахгүйгээр балетынхаа хичээлийг ордог. Харин ажлын таван өдөр бол "TV5" телевиз дээрээ ажиллаж байна. Мөн найзтайгаа хамтраад гоо сайхны бизнес эхлүүлээд явж байгаа. Удахгүй шинэ салбараа нээх гээд ажил ихтэй л явна. Энэ гурван ажлынхаа аль нэгийг орхигдуулахгүй.

-Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр аливаа зүйлсийн балансыг алдагдуулахгүй, тэгш хэмээ барьж чадна гэдэг том чадвар. Гурван ажлаа зэрэг амжуулах, мотивациа яг юунаас авдаг вэ?

-Би нэг зүйлийг ойлгосон. Хүн сэтгэлээрээ эрч хүчтэй, урам зоригтой байх юм бол бие организм шалдаа бууж, унадаггүй юм билээ. Ямар ч эрч хүчтэй, эрүүл саруул байсан хүн сэтгэлээ анагаахгүй л бол юу ч хийж чадахгүй л. Ганцхан ажлыг ч хийж чадахгүй. Тэгэхээр тэр эрч хүчээ зөв зүйлээс олж авах ёстой юм билээ.

Би сүүлийн хоёр жил хүмүүсийн хэл аман дундуур туучаад өнгөрсөн. Хэдий дээрх хугацаанд ажлаа хийж байсан ч нийгмээс өөрийгөө тусгаарласан гэх юм уу. Ажлаа тараад гэртээ. Гэрээсээ барагтаа л гарахгүй. Гэхдээ энэ цаг хугацаанд өөрөө, өөртэйгөө ярилцаад, дүгнэлт хийгээд хэмжээндээ бясалгасан. Мөн маш их ном уншсан. Ном уншсаныхаа ачаар найруулга зүй маань сайжирсан. Бас Монголоороо алдаагүй сайн бичиж сурч байгаа.

Харин нэг өдөр эмороод байж байхад ээж минь “Чи хэдий болтол ингэж байх юм. Гараач ээ. Залуу нас чинь дууслаа” гэж хэлсэн. Ээж сургалтын төв дээр минь ажиллаж, арыг маань бат даадаг юм. “Ядарч байна” гэж хэзээ ч хэлэхгүй. Харин тэр өдөр би ээжийгээ гэнэт өрөвдөөд, тэгээд боссон. Тэр мөчөөс хойш “Хүн өөрөө, өөртөө үнэнч байх нь зөв юм байна. Өнөөдрөөс эхлээд би шантарсан ч гэсэн гэр бүлээ л бодъё” гэсэн бодол намайг дагаж явна. Ер нь тэгээд зөв бодолтой байвал ядрахгүй.  

СЭТГЭЛДЭЭ ГЭРЭЛТЭЙ...

-Таныг хүмүүс балетын багш гэж хараад байна. Балетын багш юм байж анкор болох гэлээ гээд.  Ер нь энэ нь ёс зүй талдаа хэр зөв үйлдэл гэж харж байна вэ?

-Би үүнийг ер бодоогүй юм байна. Гэхдээ бодох ёстой байх.

Хүмүүс “Сүнээ чи зүгээр үү” гээд надад их санаа тавиад байна. Хэтэрхий их хэл аманд өртөөд байхаар шүүмжлэлийг, гутаалтыг үнэн сэтгэлээсээ тоохоо больчихдог юм байна. Өмнө нь бол их эмзэглэдэг байсан. Өөрийгөө батлах гээд л. Тэр нь өөрийг нь буцаж ороогоод л. Харин одоо бол зөнгөөр нь хаяж сурсан.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт муу санаагүй. Ер нь намайг элдэв бусдаар доромжилсон хүнийг “Чи өөрөө тийм биз дээ” гэдэггүй.  Аль болох хүмүүсийг шүүмжлэхгүй байх юм сан гэж хичээдэг. Чимээгүй л өнгөрчихдөг. Би өөрөө тийм төгс хүн биш. Зөндөө алдаа дутагдалтай. Тэгэхээр би өөрийгөө л хичээе. Ингэж л боддог.

Зарим хүмүүс энэ балетын багш юм байж гэж хараад байгаа бололтой. Гэхдээ Сүнээ хийж болж байгаа юм чинь би яагаад хийж болохгүй гэж бодох хэрэгтэй. Олон охин айдастай байгаа. Өөрийгөө бүх зүйлд сорьж үзэх ёстой байдаг юм байна. Мөн надаас асар олон жишээг олж хараасай гэж хүсдэг. Хүн мянга муу хэлүүлээд муу явдаггүй юм байна. Хүн өөрөө л хичээвэл болдог юм байна. Сэтгэлдээ гэрэлтэй. Надад ч гэсэн зөндөө асуудал тохиолдсон. Амьдрал тэр чигээрээ хар бараан байдаг гэвэл үгүй. Бас тэр чигээрээ цагаан байдаг гэвэл үгүй. Тэр ч утгаараа надаас урам зориг аваасай гэж боддог.

Мөн нэмээд хэлэхэд, хүн бүр тэр дундаа нас биед хүрсэн хүмүүс хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй баймаар байна. Ялгаварлалгүй гоё нийгмийг хамтдаа бүтээцгээе. Сэтгүүлч нар олон нийтийн өмнө байдаг. Тэднийг өсвөр насныхан дагаж байгаа. Өсвөр насныхан “Энэ хүмүүс нэгнийгээ ингэж доромжилж болдог юм байна”, "Би ч гэсэн тэр хүнд дургүй юм чинь ингээд хэльчихье", "Тэгэхээр ямар ч хариуцлага хүлээдэггүй юм байна" гэх мэтээр үлгэр жишээ авах вий.  

-Хэвлэл мэдээллийн салбарынхнаас урмын үг илгээсэн хүн хэр олон байв. Таныг эл асуултад хариулахаас татгалзахгүй байх гэж итгэж байна?

-Миний хүндэтгэж явдаг, салбартаа үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн гурван сэтгүүлч, номыг нь зорьж очиж авдаг хоёр зохиолч бичсэн. Мөн эмэгтэй гишүүд зурвас бичиж урам хайрласан. Тэдгээрийг би талархаж хүлээж авсан. Ер нь бол эмэгтэйчүүд зурвас их бичсэн. Маш их хичээнэ ээ. Урмыг нь хугалахгүй ээ.

Дээрээс нь аливаа зүйлд тууштай байх ёстой. Жаахан загнуулаад ажлаа хаяад явж болохгүй. Шантарч болохгүй. Тэгэхээр надад байгаа давуу тал нь тэвчээр. Бас 10 жил хувийн бизнес хийчихсэн болохоор хүн ажиллуулахын, байгууллага авч явахын жаргал зовлонг мэддэг болохоор хамт олныхоо итгэлийг алдчихгүй, дахиад нэмээд хүмүүсийн дургүйг хүргэчихгүйхэн шиг хурдан мэргэжлийн болно. Ирж байгаа зөвлөгөөнүүдийг сонсоод, хурдан онц болно оо.

-“Анкор байна гэдэг нэг л өдөр студийн гэрэлд шууд ирээд суух биш олон жил мэдээнд “гүйж”, мэдээ, сурвалжилга хийж түүнийг боловсруулж дадсан туршлагатай байх учиртай” хэмээн "Eagle" телевизийн анкор, өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Б.Жаргалмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?

-Яг үнэндээ би өөрөө ч ойлгохгүй байна. Ёстой хичээгээд болгоно оо, бүтээнэ ээ гээд явж байна. Би багаасаа өнгөлөг мэдээг сонгож үздэг хүүхэд байсан. Ер нь бол сонирхолтой ярьдаг мэдээнүүд сонгож үздэг байсан гэх юм уу. Мэдээ унших юмсан гэж бодож байсан ч гэсэн хэзээ ч биелэхгүй мөрөөдөл гэж бодож явсан. Б.Жаргалмаа эгчийн хэлсэн үнэн байх аа. Мэдээ сурвалжилгад явах саналаа өгчихсөн байгаа. Удирдлага зөвшөөрвөл явж эхэлнэ дээ. Яваандаа сайжрах байх. Хүн угаасаа анхнаасаа төгс байдаггүй. Мөн удирдлага, сэтгүүлч, редактор нарынхаа зөвлөгөөг авна. Мэдээгээ маш сайн нягталж байж надад өгдөг. Сошиалд гайгүй хэл найруулгатай бичдэг хүн болгон л сурвалжлагч болох нь холгүй болчихсон. Тэгвэл би телевизийн салбарт орж ирээд мэргэжлийн сэтгүүл зүй шал өөр байдаг юм байна гэдгийг ойлгосон. Мэдээ үзэх ёстой юм байна шүү, хүмүүс ээ.

-"TV5" телевизийн эзэмшигч нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Тэр ч утгаараа тус телевизэд орсныг зарим нь улс төрийн агуулгаар харж байгаа харагдсан...

-Би чинь их нээлттэй хүн. Би МАН-ын гишүүн мөн үү гэвэл мөн. Гишүүний батламжийг өвөөгийнхөө киноны нээлтээр авч байсан. Гэхдээ миний ажил мэргэжилтэй ямар ч хамаагүй. Над шиг ийм өөрийнхөөрөө зөрүүд, дураараа хүн хэн нэгний үгээр явахгүй. Аль болох улс төртэй бүү холбоорой. Би ч гэсэн холбуулахгүй байхыг хүсэж байна.

-Тантай нэгэнт уулзсаных асуулгүй өнгөрч болохгүй. Ц.Анандбазартай холбоотой хэрэг яг ямар шатандаа явна вэ?

-Энэ асуудлыг сурвалжлаад өгөх сайт телевиз байгаа бол сайн л байна. Ер нь замхарч байна. Би бол дуудсан бүх цагт нь мэдүүлэг очиж өгч байгаа. Намайг одоо дуудахаа ч болилоо. Дам яриа сонсогдох л юм. Цаанаа тохироо хийчихсэн болохоор гэх мэтээр. Би өргөдлөө буцааж аваагүй байгаа. Авах ч үгүй. Эцсийг нь үзнэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж авсан мэдээллээр бол 10 гаруй охин өргөдөл өгсөн. Тэр дундаас өнөөдрийг хүртэл шалгасаар байгаад гурван охиных нь хэрэг нотлох баримттайгаа батлагдаад прокурор луу шилжсэн. Тэгээд л нам гацчихсан байдалтай байна.

ВИДЕО:

БИЧЛЭГ, ЗУРГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 08:43

Хөөөрхөн харагдаж байна

Зочин
Зочин
2022-05-24 09:19

Амжилт хүсье, хэн ч юу ч гэсэн хүчтэй байгаарай

Uvs
Uvs
2022-05-24 09:57

Y####n garaad irheer huuhduuddee yu gej helhiin be yanhaan

Зочин
Зочин
2022-05-24 13:54
Reply to  Uvs

Хүн доромжлохдоо та юу боддог вэ, та ч мөн эмэгтэй хүнээс л төрсөн байгаа

Зочин
Зочин
2022-05-24 10:30

Ene huniig chin uvur turuund orood mungu avlaa nehlee geed garaad bsan odoo TV r garaad irheer huuhduuddee yu gej helehiin be y..... hun gehiimuu

Зочин
Зочин
2022-05-25 09:47
Reply to  Зочин

Хүүхдүүддээ энэний мэдээг үзүүлкү л бай л даа

Зочин
Зочин
2022-05-24 10:31

Амжилт охин минь

Зочин
Зочин
2022-05-24 10:31

Зүгээр бүсгүй минь амьдр�##� баялаг. Урагшааа

Зочин
Зочин
2022-05-24 10:31

Т. В сөнөлөө мэргэжил шаардлагагүй тул м эргэжлийн байгууллага нэрнээс татг�##�з нэр цэвэр нэр хүнд бүтэн ёс суртахуунтай хүн олдохгүй доройтолд оржээ

Зочин
Зочин
2022-05-24 10:32

Эмэгтэй хүн хүчирхэг байхдаа үзэсгэлэнтэй байдаг. Улам гэрэлтээрэй бүсгүй минь

Зочин
Зочин
2022-05-24 10:32

Амжилт хүсье, хэн ч юу ч гэсэн хүчтэй байгаарай

зочин
зочин
2022-05-24 13:58

ёс зүйн хувьд тохирохгүй ард түмнийг хүндэтгэхгүй телевизийн байгуулага бн

Зочи
Зочи
2022-05-24 14:46

Улс төрчид,баячуудаас яаж мөнгө с�##�гадаг аргаа олонд мэдэгд найз з�##�уу хамтран амьдрагч чинь чиний т�##�аар олон баримт байгаа гэсэн шүү МАН ханаас олон сая төгрөг авсан хариуд нь олны танил болсоноо бүү март чи

Зочин
Зочин
2022-05-24 14:58

Зөв шүү тууштай байгаарай чи шударга улсын баатарын үр ач шүү.

Зочин
Зочин
2022-05-24 14:59

Сүүнээгийн тэмцэл зөв шүү....
Би ч гэсэн охин хүүхэдтэй эцэг хүн...

Зочин
Зочин
2022-05-24 14:59

Сүнээ илчилж чадлаа мундаг

Зочин
Зочин
2022-05-24 15:00

Zorigtoi busgui bnaa

зочин
зочин
2022-05-24 15:57

мундаг

del
del
2022-05-25 07:43

амжилт �##�даж ондоггүй хүн байдаггүй юм

Зочин
Зочин
2022-05-25 08:05

Хүн амьтан шантаажилна биеэ үнэлэнэ энэ авгай төрөл бүрээр мөнгө хий гээд үзчих юмаа
Ийм ёс суртахууны доголдолтой амьтныг эфиртээ гаргадаг тв гэж ядчихсан газар байнадаа

Зочин
Зочин
2022-05-25 09:45

Эфирийн царайтай нь ч царайтай л даа. Яг л монгол онигор төрх. Гол нь хэтэрхий удаан паузтай яриад бна, удку дуржигнуулдаг болох биз ээ. Амжилт хүсье!

Зочин
Зочин
2022-05-25 13:20

Ха ха. Монголд нээрээ ёс зүй гэдэг юм түй болждээ

Зочин
Зочин
2022-05-25 15:38

Танай ТВ нэр хүнд гэж байна уу хорвоо дэлхийд авьяастай хийж чадах мэргэжилтэнгүүд байхад ард түмнээ доромжилж байгаа юм шиг элдвийн булайгаараа гаршсан хүн эфиртээ гаргар тийм бишээ

уншигч
уншигч
2022-05-29 19:17
Reply to  Зочин

Нурууны хөлс гараад гэж ярьсан байна. Улсын их хурлын гишүүн, өөрөөсөө олон ах сах�##� Бат-эрдэнэтэй цээж нүцгэн зургуудаа авахуулж, орон даяар санаатай юмуу гэмээр тараасан хүнийг яаж ТВ5 телевиз хөтлөгчөө болгодог байнаа. Зөв ёс суртахуунтай хүнийг олны өмнө гаргамаар байна ш дээ. Тэр замын яамны сайд байсан, архичин сах�##�тай Бат-эрдэнэтэйгээ л нурууны хөлсөө гаргаж, тачаадах юм байгаа биз.

Холбоотой мэдээ

Back to top button