ДЭЛХИЙ

Энгийн иргэний амийг хороосон орос цэрэгт бүх насаар нь хорих ял оноолоо

Тавдугаар сарын 23-ны даваа гарагт Киевийн Соломенск дүүргийн шүүх ОХУ-ын  армийн түрүүч Вадим Шишимариныг Украины Эрүүгийн хуулийн хоёрдугаар зүйлийн 438 дахь зүйлийг зөрчсөн хэмээн үзлээ. Украины Эрүүгийн хуулийн 438 дахь зүйлд “Дайны хууль, ёс заншлыг зөрчсөн, санаатай хүн амины хэрэг үйлдсэн” гэж заасан байдаг. ингээд шүүхээс Вадим Шишимаринд бүх насаар нь хорих ял оноолоо.

Хэргийн талаар дурдахад, хоёрдугаар сарын 28-нд Вадим Шишимарин нь ОХУ-ын 62 настай энгийн иргэн Александр Шелиповын амийг санаатай хөнөөсөн хэргээр шүүхэд дуудагдсан.

Шүүхээс эл хэргийг энгийн номхон иргэний амийг санаатай хөнөөсөн буюу буудан хороосон гэсэн дүгнэлт гаргасан. Вадим Шишимарины өмгөөлөгч түүнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хүсэлт гаргах бүрэн үндэслэл байгаа, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах эрхтэй гэсэн юм.

Вадим Шишимаритай холбогдох хэргийн шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй горимоор хэлэлцэж, телевизүүд шууд дамжуулсан. Шүүхийн шийдвэрийг танилцуулахад сэтгүүлч, гэрэл зурагчид, телевизийн зураглаачид гээд 150 гаруй хэвлэл мэдээллийнхэн байлцсан байна.

Шүүхийн байрны өмнө ямар нэгэн үйл ажиллагаа, эсэргүүцлийн жагсаал цуглаан болоогүй аж. Шүүх хуралдааны танхимын үзэгчдэд зориулагдсан хэсэгт мөн олон хүн цугларсан байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x