НИЙГЭМ

"Имарт" топ 100 ААН-ийн нэгээр шалгарлаа

“Скайхайпермаркет” ХХК буюу "Имарт" Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 21 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд  “Скайхайпермаркет” ХХК буюу "Имарт" 31-р байранд эрэмбэлэгдсэн.

2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол зургаан жилийнхээ ойн босгон дээр 31-р байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна.

"Имарт" ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох таван үзүүлэлтийг товч дурдъя.

  • Борлуулалтын орлогын эрэмбээр - 36
  • Татварын орлогын эрэмбээр - 49
  • Хөрөнгийн эрэмбээр - 48
  • Ашгийн хэмжээний эрэмбээр - 39
  • Даатгуулагчийн тооны эрэмбээр - 28

"Имарт"-ын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх   нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг  тогтмол санаачлан хэрэгжүүлдэг.

Одоогийн байдлаар 2,500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгоод байна.

Эх сурвалж: "Имарт"

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 14:52

Шинэ жишиг тогтоож буй гоё дэлгүүр шүү

Холбоотой мэдээ

Back to top button