Энтертайнмент

Нээлтээ хийгээд дөрөвхөн хонож буй “Ghost” үзэлтээрээ тэргүүлж эхэллээ

 “Reaction” продакшны анхны уран бүтээл “Ghost” УСК кино театруудад үзэлтээр тэргүүлж эхэлжээ. Энэ сарын 20-нд нээлтээ хийсэн тус кино дөрвөн өдрийн дотор гадаад болоод дотоодын дэлгэцийн уран бүтээлээс шинэлэг чанар, бүтээлч хийцээрээ ялгарч байна.

Жүжигчин Х.Цасчихэр продьюсерээр ажиллаж, Э.Тодгэрэл гол дүрд нь тоглосон “Ghost” үзэгчдийн урсгалыг кино театр луу тасралтгүй чиглүүлж, ам дамжин үнэлэгдэж байгааг сошиал үзүүлэлтүүд илэрхийлж буй. Өдгөө кино театруудад Монголоос “Сүрэг” УСК мөн анхаарал  татаж байгаа бол импортын киноноос “Doctor Strange” трэнд болж байна.

Ойрын цаг хугацаанд хийгдээгүй төрөл жанртай, сүүлийн үед нийтийн анхаарлын төвд ороод буй уран бүтээлчид ажилласан нь “Ghost”-ын нэгэн ялгарал болж буй.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, МУГЖ П.Эрдэнэзаан тус уран бүтээлд зөвлөх найруулагчаар ажилласан. Ерөнхий найруулагч О.Цэгмэдийн арга барил хийгээд П.Эрдэнэзааны хоршил ихээхэн сонирхол татаж буй. Түүнчлэн МУГЖ Ц.Төмөрхуяг, С.Лхагвасүрэн, Б.Батмэнд нарын орон зайгаа эзэлсэн жүжигчид “Ghost”-ийг өнгөлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 15:34

Харин тийм ээ бүх насны үзэж болохоор их анхаар#### татаж байгаа юм даа. Үзнээ

Цэцээ
Цэцээ
2022-05-24 16:42

Их өөр санааг харуулсан кино болсон байна лээ. Киноны баг хамт олонд баяр хүргэе. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x