ДЭЛХИЙЭнтертайнмент

TIME: Дэлхийн нөлөө бүхий 100 хүнээр В.Зеленский, Зендая, Адель нар тодорчээ

“Time” сэтгүүл оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн уламжлалт жагсаалтыг танилцууллаа. Тэдний тав нь сэтгүүлийн нүүрийг чимжээ. Үүнд, дуучин, жүжигчин Zendaya, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, R&B-ийн домогт Мэри Ж.Блайж, Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли, “Marvel” кино студийн хамгийн анхны Ази баатартай “Шан-Чи болон 10 бөгжний эзэн” киноны жүжигчин Симу Лю нар багтжээ.    

Улстөрчдийн дундаас 2022 оны нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад Украины болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд, Жо Байден, Ши Жиньпин болон бусад хүмүүс багтжээ.

Дашрамд дурдахад, Ши Жиньпингийн энэ удаагийн үзүүлэлт Хятадын удирдагчдын хувьд дээд амжилтыг эвдсэн байна. Учир нь, тэрбээр эл жагсаалтад 13 дахь удаагаа багтаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбараас Нобелийн Энхтайвны шагналын эзэн оросын “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов багтсан аж.

Шоу бизнесийн оддоос Адель, Мила Кунис, Киану Ривз, Пит Дэвидсон, Чаннинг Татум, Сара Жессика Паркер, Крис Женнер болон бусад хүмүүс багтжээ.

Харин энэ жилийн загварын салбарын хувьд тийм ч анхаарал татсангүй. “Balenciaga”-гийн загвар зохион бүтээгч Демна Гвасалиаг “Time” онцолжээ.

“Time” сэтгүүлийн 2021 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад Алексей Навальный, Билли Айлиш, Кейт Уинслет, Илон Маск нар багтаж, сэтгүүлийн нүүрийг хунтайж Гарри, Меган Маркл нар чимж байжээ.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-25 00:02

Obamad 5 dain hiisniih n toloo Nobeliin shagnal ogson shig,alia salbadaig orgomjilj bdag,bas uls torjson setguul bna doo..

Холбоотой мэдээ

Back to top button