ДЭЛХИЙ

АНУ-ын эрх баригчид стратегийн нөөцөөс 40.1 сая баррель газрын тосоо борлуулах төлөвтэй байна

АНУ-ын эрх баригчид стратегийн нөөцөөс 40.1 сая баррель газрын тосыг энэ оны 6-8 саруудад гаргаж борлуулах төлөвтэй байгаа талаар АНУ-ын Сангийн Яамны илгээлтэд дурджээ.

“Стратегийн газрын тосны нөөцийг борлуулах мэдэгдлийн хүрээнд 39 сая баррель исгэлэн тос, 1.1 сая баррель хүхрийн агууламж багатай гээд нийт 40.1 сая баррель газрын тосыг гаргахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.

Үүнээс өмнө, Америкийн автомашины холбоо АНУ-д бензиний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг галлон түлш 4,598 ам.долларт хүрсэн хэмээн мэдэгдэж байсан.

Тавдугаар сарын 17-нд мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Рик Аллен хэлэхдээ, тус улсад шатахууны үнэ өссөн нь Оросын эрх баригчдын Укрианд явуулж буй түрэмгийлэлтэй холбоогүй, харин Ерөнхийлөгч Жо Байден болон түүний Засаг захиргааны хэрэгжүүлж буй улс төрийн бодлоготой холбоотой гэсэн юм.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button