НИЙГЭМ

Хорих ангид УИХ-ын гишүүн Н.Учрал таван мянган ном хандивлалаа

УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад “Дижитал студент” интертайнментээ лекцээ толилуулсан. Энэ лекцийг  тасалбарын үнэ нь  мөнгө биш ном байсан юм.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид   “Дижитал студент” лекцэнд ирэхдээ танин мэдэхүй болон  гадаад хэл, уран зохиол зэрэг төрөл бүрийн 2 ном хандивласан. 

 Улаанбаатар паласт болсон тус лекцэнд 2500 сурагч ирсэн бөгөөд нийтдээ 5000 ном цугласныг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдэд хандивлалаа. Мөн өөрийн бичсэн “Супер студент” номынхоо 11 дэх  хэвлэлтийг  лекцэнд хүрэлцэн ирсэн сурагчдад бэлэглэсэн юм. 

 Хэдийгээр цахим технологи хөгжиж байгаа ч гэлээ  ном бол үнэтэй оюуны бүтээл хэвээр байх болно гэдгийг  тэрээр онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ahmad
Ahmad
2022-05-26 07:11

Manai Uchral gishuun uhaalag bolovsroltoi zaluu gedgee uils ug bureeree haruuldag MGL chiudiin hairtai zaluusiin neg dee.AMJILT.

Холбоотой мэдээ

Back to top button