Нийгмийн

Б.Ариунболд: Баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд морьтой жагсана

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Баяр наадмын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Б.Ариунболд “Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийг батлахдаа Монгол Улсын үндсэн хуулийг ноцтой зөрчлөө.

Үндсэн хуулийн 5,1 дүгээрт заасан “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, 7,1-т “Соёлын өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг зөрчлөө.

Сэрвийнийх нь өндрийг хэмжвэл эрлийз морьдын л уралдаан болно. Олон наадамд ингэж уралдуулсан. Энэ наадмуудын жишээ үүнийг нотолно. Өнөөдөр монгол морио уядаг 210 гаруй малчин өрх, уяачдын эрх ашиг зөрчигдөж байна. Сумын наадамд монголоороо наадах боломжгүй болох эрсдэл үүслээ. Ийм хуулийн төслийг УИХ-д өргөн барьж буйг бид эсэргүүцэж байна.

Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатар сайдад санал хүсэлтээ олон удаа хүргүүлсэн. Гэтэл бидний саналыг хүлээж аваагүй. ММСУХ-ноос зургаадугаар сарын 6-нд морьтой тайван жагсаал хийнэ” гэлээ.

Ай.Төмөр-Очир “Би МАН-ын гишүүн хүн. Гэхдээ дуугүй байж чадахгүй нь. ММСУХ хэдхэн эрх мэдэлтэй хүний холбоо. Миеэгомбын холбоог хамгаалаад, бөхийж буйд харамсаж байна.

Хэдхэн хоногийн өмнө монгол морийг Гиннесийн номонд бүртгүүлсэн гавьяатай холбоо. Гэхдээ өнөөдөр тэд дэлхийн шившиг болж байна. Зөвхөн тэгш ой бус алдар, цолны солиорол боллоо. Бид шүгэл үлээгээд байгаа юм биш. Нөхцөл байдал ийм байна. Монголынхоо бүх уяач, малчдыг жагсаалд нэгдэхийг уриалъя. Хэрвээ ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй бол суулт зарлана. Дараа, дараагийн арга хэмжээг авна” гэлээ.

Н.Лутбаяр “Саяхан хамгийн хариуцлагатай мэдэгдлийг УИХ-ын гишүүн Н.Ганибал хийсэн. “Энэ янзаараа импортыг зогсоохгүй бол монгол адуу есөн жилийн дараа устана” гэсэн эрдэмтдийн судлагаа бий. УИХ-ын дарга Г.Занданшатар “Бид нар ийм байдлаар өр тавиад байвал 10 жилийн дараа эх орноосоо хөөгдөнө” гэсэн. Монгол Улсын хувь заяа 10 жилээр хэмжигдэж байна. Бид ийм охорхон настай үндэстэн юм уу.  Өнөөдөр төрийн бодлогыг төрийн бус байгууллага тодорхойлдог боллоо. Уяачдын долдугаар их хурлын өмнөх М.Энхболд ММСУХ-г өөр дээрээ бүртгүүлсэн. Энэ холбоо ганцхан түүний нэр дээр бий.

Сэрвээ гэдэг хэмжигдэхүүн байхгүй. Байдаггүй хэмжигдэхүүнийг бий болгоод хэмжиж буй нь өөрөө буруу. Адууны нэг эрхтэнээр шууд хэмжих боломжгүй. Сэрвээ өөрөө хэмжигдэхүүн биш. Тэгэхээр ингэж хэмжинэ гэдэг бол зүгээр л башир арга, заль. Тиймээс бид эсэргүүцээд байгаа юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 12:06

ЗААЗЗ ЕРӨӨСӨӨ ЭРЛИЙЗ АДУУНЫХАА МАХЫГ ХҮЧИТ ШОНХОРЫН ЛАНГУУН ДЭЭР ХАРМААР БАЙНА ШҮҮ.ЭРЛИЙЗ АДУУГ БӨӨНӨӨР НЬ ХУЛГАЙЛЖ МАХАЛСАН МАЛЫН ХУЛГАЙЧИЙГ БААТАР ЦОЛ ӨГЬЕ.ИХ ӨВ СОЁЛОО ИЙНХҮҮ ХУЖААГИЙН ДААЛГАВАРААР УСТГАЖ БАЙГХХ ХУЛГАЙЧУУДАА МОНГОЛООС ХӨӨЕ

С.Баатар
С.Баатар
2022-05-26 12:50

ганц шударга үнэнийг хэлдэг гишүүн Б.Энрбая гишүүнд хэлэхэд "уяач" гэсэн тодорхойлолтыг баяр наадмын тухай хуульд дараах байдлаар тусгаж өгөх хэрэгтэй. "Уяач" гэж жилийн 4 улир�##�д нүүдлийн м�##� аж ахуй эрхэлж, м�##�аа өөрийн биеэр хариулан м�##�лахын зэрэгзээ морь уяж уяах ажлыг гардан хийдэг м�##�чин хзнийг хэлнэ" гэж тодорхойлох. Ингэснээр цагаан захтнууд пүүс компагийн баян нөхөд тэжээл болон допингтой эрлийз морьдыг тусгай зарцаараа уяуулж өөрсдөө �##�дарт манлай тод манлай гэж цол авдаг байдлыг х�##�ах бллно.

Зочин
Зочин
2022-05-26 13:01

яг гол асууд�##� энэ. Авилгачид мориор дамжуулж мөнгө угааж байна уяач нар мөнгийг нь авч байгаа болохоор дуугуй байна Энэ том �##�дар цолоо жинхэнэ уяач хүнд өгч эхэлвэл асууд�##� шийдэгдэнэ

del
del
2022-05-26 13:50

eр нь морь нь ур�##�даан явуулахын хориглох хэрэгтэй тэгвэл тэр их хэрүүл байхгүй болчихно

Холбоотой мэдээ

Back to top button