ДЭЛХИЙ

Авлига болон төрийн эргэлт хийхээр завдсан Молдавын Ерөнхийлөгч асныг гэрийн хорионд орууллаа

Молдавын шүүхээс Ерөнхийлөгч асан Игорь Додоныг авлига, хээл хахуулийн болон эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж, 30 хоног гэрийн хорионд байлгах шийдвэр гаргажээ. Энэ талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Өмнө нь, Молдавын прокурор Петр Ярмалюк Ерөнхийлөгч асныг эх орноо орхин явах гэж байсан гэх нотлох баримт байгаа гэж мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, Игорь Додон нь их хэмжээний гадаад валютын хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон.

Үүнээс өмнө Ерөнхийлөгч асан Игорь Додоныг эрэн сурвалжилсны эцэст түүнийг саатуулж, 72 цаг хорьж, гэрт нь нэгжлэг хийсэн. Харин энэ бүхнийг Игорь Додон өөрийнх нь эсрэг явуулж буй хавчлага, улс төрийн зорилготой үйлдэл хэмээн үзэж байгаа юм.

Игорь Додоныг Молдавын олигархи Владимир Плахотнюкаас авлига авсан гэж мөрдөн шалгах багийнхан дүгнэсэн. Үүнтэй холбоотой 2019 онд хийж байсан дүрс бичлэг ч байгаа аж.

Игорь Додоны нэр холбогдсон тэрхүү Владимир Плахотнюк гэгч нь Молдавын улс төрийн “саарал эрхэм” бөгөөд түүний тэргүүлдэг Ардчилсан Нам тус улсын улс төрийн тэргүүлэх хүчний нэг юм. Хэдэн жилийн өмнө Плахотнюк нь өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэхэд эх орноосоо дүрвэн гарахаас өөр аргагүй байдалд орж, түүнийг дэмжигчид, тойрон хүрээлэгчдийнх нь нэр алдар унаж, эрх нөлөөгөө алдаж байсан.

Хожим нь, Плахотнюкын эсрэг тэмцэлд барууны талыг баримтлагч сөрөг хүчнийхэн Игорь Додоны дэмжигчидтэй эвсэж байсан гэх яриа гарсан. Владимир Плахотнюк нь мөн ОХУ-д гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдож байсан юм. Тиймээс Москва түүнийг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулж байв.

Эх сурвалж: Ria novosti

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-27 11:39

Esreg huchniihniigee dardag arga...

хэхэ
хэхэ
2022-05-27 17:21

Лук шиг эх орноо путинд зарахыг оролдсон хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button