Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт Соёлын төв ордонд үргэлжилж байна. Чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага, энхийг сахиулагч эмэгтэй албан хаагчид оролцож байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израйл Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэсээр ирсэн юм.
Монгол Улсад олон түүхт ойн баяр тохиож буйн дотор даян дэлхийн энх амгалангийн төлөөх ариун үйл хэргийн эхлэлийг тавьсан төр, цэргийн зүтгэлтнүүд, дипломат ажилтнууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болон өдгөө гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын хувьд түүхт 20 жилийн ойн баяр энэ жил тохиож байна.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос өнөөг хүртэл давхардсан тоогоор 20346 цэргийн алба хаагч, түүний дотор 900 орчим эмэгтэй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.
Ингэхдээ ажиллагааны онцлогоос шалтгаалж дараах 3 хэлбэрээр оролцож байгаа юм. Үүнд:
- Цэргийн ажиглагч болон холбогч офицер;
- Штабын офицер;
- Цэргийн баг.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yostoi mundag emegteichuud bayar hurgey
bugdend ni amjilt husey
Энэ хүмүүс монгол руугаа мөнгө чирж ирж байгаа. Харин тэр чирж ирсэн мөнгийг нь буцаагаад гадагшаа �##�дчихгүй дотооддоо үлдээх хэрэгтэй л байгаа юм да.
ВООВ АМЖИЛТ ОХИДУУДАА ТА НАР БОЛ ОРЧИН ЦАГИЙН ЖАННА Д АРК ИХ МАНДУХАЙ ХАТНЫ ҮРГЭЛЖЛЭЛ ЮМ ШҮҮ.САРАНГЭРЭЛ ОДОНТУЯА ХОЁР ЮУ ХИЙЖААГААН ЧАВХ Ч БАРЬЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ДАЛД ФРОНТОД Л МАШ САЙН БАЙЛДДАГ БАЙХ ККК.
Unegui yambii yan hanuud hahaha