Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, ажил, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэсэн байна.
Түүнчлэн эрчим хүч, газрын тос, эрүүл хүнсний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол зорилт. Энэ нь Монгол Улс туурга тусгаар байхын баталгаа, хөгжлийн үндэс гэдгийг дурдаад төрийн албан хаагчид "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ" -г чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг анхаарууллаа.
Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотын үерийн даланг Европын сэргээн босголтын банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 14 сая ам.доллараар иж бүрэн барихаар шийдвэрлэсэн юм. Эрдэнэт хотын 1А хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг судлан, хамтран шийдвэрлэхийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад үүрэг болгожээ.
С.ХОНГОРЗУЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.