ДЭЛХИЙ

БНХАУ ирэх арван жилийн дотор 70 тэрбум мод тарина

Швейцарийн Давос хотноо болсон 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Шэ Жэньхуа нэ мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр Хятад улс Дэлхийн эдийн засгийн чуулганаас дэвшүүлсэн “Дэлхийн нийтээрээ нэг их наяд мод тарих” хөтөлбөр санаачилгад идэвхтэй нэгдэж, ирэх арван жилд 70 тэрбум мод тарина гэдгээ амлав.

Эл томоохон зорилттой уялдуулан Хятадын үндэсний ой хээрийн газрын Экологийг хамгаалах, нөхөн сэргээх хэлтсийн байцаагч Ү Шюли танилцуулахдаа, “БНХАУ 2021-2030 он хүртэлх хугацаанд 65.3 тэрбум мод тарьж ургуулан, хамгаалж, нөхөн сэргээх төлөвлөгөөтэй байгаа гэв. Энэ нь БНХАУ-ын Засгийн газрын ойжуулах, ногоон байгууламж байгуулах төслийн хүрээнд хийх ажил гэдгийг онцлов.

Өнгөрсөн жилүүдийн жишгээс харахад, 2021-2030 он хүртэл сайн дураар мод тарих, албан байгууллага болон нийгэм нийтээрээ жилд дунджаар 500 сая мод тарина гэж тооцвол нийтдээ таван тэрбум мод тарих аж. Дээрх хоёр тоог нэмснээр БНХАУ ирэх арван жилийн дотор 70 тэрбум мод ургамал тарьж ургуулан, хамгаалж, нөхөн сэргээх болно гэдгийг мөн тодотгов.

Сүүлийн жилүүдэд Хятадын ойн бүрхэвч болон ойн нөөцийн хэмжээ өнгөрсөн 30 жилд хоёр дахин нэмэгдэж, дэлхийн хэмжээнд шинээр нэмж ургуулсан ногоон байгууламжийн 25-аас дээш хувийг БНХАУ эзэлж байгаа юм.

Хятадын Засгийн газар ойжуулалт, ногоон байгууламжийг бий болгох ажлыг нэлээд чухалчлан авч үздэг. Тиймдээ ч Хятадын эрх баригчид жил болгон ойжуулалт, ногоон байгууламжийн олон хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Тэдгээр төслүүдэд чухал ач холбогдол өгч, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх томоохон төслүүд, ойжуулалт, ойг хамгаалах төрийн захиргааны төвлөрсөн төсөл, нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийн туршилт төсөл хэрэгжүүлэх замаар ойжуулалт, ойн талбайг нэмэгдүүлэх, ойн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсээр ирсэн юм.  

Экологийг хамгаалах, нөхөн сэргээх хэлтсийн байцаагч Ү Шюли хэлэхдээ, Хятадын Засгийн газраас гаргасан үйл ажиллагааны хөтөлбөрийг товлосон хугацаанд хэрэгжүүлэхийн тулд Хятадын үндэсний ой хээрийн газар үр дүнтэй арга хэмжээ авч байгаа гээд Хятад орон даяар ногоон байгууламжийг шинжлэх ухааны үндэслэлтэй дэмжиж, уул ус, ой мод, тариан талбай, нуур цөөрөм, тал хээр, элсэн цөлийн системд тохируулан ойн чанарыг сайжруулахад анхаарч, байгалийн ойг цогцоор нь хамгаалж байгаа гэв. Мөн ойжуулалт сайтай хот, хотын бүтээн байгуулалтад цэцэрлэг хүрээлэн аль болохоор ихээр барих, хот суурины ногоон байгууламж, тохижилтыг  дэмжин ажиллана гэсэн юм.

Түүнчлэн, төсөв, санхүүгээр дэмжих бодлогыг боловсронгуй болгож, ойн хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх аж. Үндэсний нөөцийн ойн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн байна.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 12:06

Хятадууд чаднаа. Ногоо, жимсний мод тарих гээд газар хөөцөлдөхөөр газар өгдөггүй төртэй монгол улс тэрбум мод тариж харагдаач

Холбоотой мэдээ

Back to top button