НИЙГЭМЭнтертайнмент

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийг гуравхан өдөр тоглоно

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийг “Цагаан лавай” чуулга  Төмөр замын Соёл урлаг спортын төвийн жүжигчид хамтран бяцхан багачууддаа хүргэж байна.

Жүжгийн текстэд нэг ч гадаад үг ороогүй бөгөөд үгийн санд  мартагдаж буй  монгол үгсийг оруулсан нь хүүхдүүдэд танин  мэдэхүйн боловсрол олгох зорилготой аж.

Цэцэн хурганы дүрд Төмөр замын Соёл урлаг спортын төвийн бүжигчин Э.Оюун-Эрдэнэ, ээж чонын дүрд бүжигчин Р.Зулаа,  доголон чононд бүжигчин  Н.Мөнхбат, туулайн дүрд  дуучин Э.Бадамсүрэн тогложээ. Харин эрхий мэргэн хүүд  “Цагаан Лавай” чуулгын бүжигчин Ө.Сүхбат,  дүлий чонын дүрд уртын дуучин С.Төрболд тоглож бяцхан багачуудтайгаа уулзаж байна.

Та бүхэн зургаадугаар сарын нэгний өдрийг хүртэл буюу ердөө гуравхан өдөр уг жүжгийг 11,13,15 цагуудаас хүүхдүүдээ үзүүлэх боломжтой юм. тасалбар 10000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn сайтаар борлуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button