ВИДЕО КОНТЕНТСошиал трэнд

Ю.Үнэнбүрэн: Төрсөн нутгаадаа гүйж" яваа хоёр морийг сэтэрлэж үлдээнэ

...Газар үнэрлэн ергөж яваа Ганц морийг битгий үргээ Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаадаа гүйж явна... хэмээн нэгэнтээ дуунд мөнхөрсөн байдаг. Ижилдэж дассан сүргээ орхиод анх төрсөн нутагтаа заавал өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн Монгол адуунд л байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг. 

Нутгаадаа гүйсэн адуунд саад хийвэл өөрт муу гэлцэх нь ч бий. Мөн нэгэнт гүйсэн хүлгийг гурвантаа буцаан татвал тухайн хүлэг үхдэг учраас учир мэдэх хүмүүс гүйн очсон нутагт нь худалдаж орхидог байсан домог байгаа.

Тэгвэл Говь-алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хүрэхээр хээр морь, Өвархангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зуу зуун километрийг туулан гүйж яваа аж. Эдгээр морьдыг Говь-Алтай болон Өвөрхангай аймгуудад зарсан байсан ч төрсөн нутгаа үгүйлэн алдуураад байгаа учир ийнхүү нутагт нь буцаахаар болжээ. 

Ингэхдээ "Монгол морины гайхамшиг" баримтат кино төслийн хүрээнд энэхүү агшныг баримтжуулан үлдээж байгаа юм байна. Морьдод байршил тогтоогч суулгаж нутагтаа хүрэх нийт замынх нь турш төслийн багийнхан алсаас ажиглах аж. Тиймээс эдгээр морьдтой таарсан иргэдийг үргээн хөөж саад хийхгүй, замыг нь буруулахгүй байхыг багийнхан хүсэж байгаа юм. Баруун хязгаараас Зүүн аймгийг зорин яваа эдгээр морьд гурав хоногт 150 км замыг туулаад байна.

Тэгвэл энэ талаар "Монгол морины гайхамшиг" баримтат кино төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэн “Хоёр морь өдөрт 45 орчим километр гүйж байна. Хоёр морийг нутагтаа гүйж очихоор нь хадаг зүүж сэтэрлэн тавина” гэв. 

Монгол морь эх нутгаа зорин харь улсаас ч хэдэн арван уул даваа даван гүйж ирсэн тохиолдол ч бий. Тодруулбал, 1961 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Вьетнамын дайнд тусламжаар илгээсэн хар азарга 1963 онд нутагтаа гүйн ирсэн түүхтэй.

Мөн Улсын баатар хилчин Б.Тэгшээгийн хүрэн халзан морь ч мөн адил Вьетнамаас гүйн ирсэн гэдэг. Хүрэн халзан морины тухайд 1948 оны долдугаар сард Байтаг богдын тулалдааны үеэр ар талд мэдээ хүргэхээр байлдагч Ч.Пэлжээ энэхүү морийг унан бартаа саад ихтэй “Уушгын” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй давхисаар суманд мэдээ хүргэснээр дайсан этгээдийг дахин цөмрүүлэлгүй устгасан түүхтэй.

Б.Тэгшээгийн хүрэн халзан морь хэмээн алдаршсан энэхүү адуу Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдарын унаган адуу билээ. 

Хэдий морь сонирхдоггүй ч нутгаа зорин гүйж яваа дээр дурдсан хоёр морины бичлэг, зургийг харсан хэнд ч омогшил төрөхөөр гэлтэй. Монгол морины энэ агуу чанарыг баримтжуулан авч үлдэхээр зорьж буй "Монгол морины гайхамшиг" баримтат кино төслийн багийнханд ч иргэд ам сайтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 08:47

Эвий эвий

Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
2022-05-31 08:53

толорхой бус мэлээ байна. Он сар өлөр, хэний �##�уу болох, тус туслаа гарсан эсэх, үамлаа хаана хэүээ нийлсэн гэх мэт,

С.Баатар
С.Баатар
2022-05-31 09:13

юмыг жаахан тодорхой бичиж баймаар байна. Тухайлб�##� говь�##�тайн баянуулаас гүйсэн хээр морь өвөрхангай хүртэл хэд хоног гүйсэн. Мөн өвөрхангайн зүүнбаян улааны хүрэн морьтой хаана нийлж ижилдсэн. Зүүнбаян улаанаас хэзээ хоёулаа гарсан. Одоо хаана гүйж яваа гэх мэт тодорхой бич.

Сономпил
Сономпил
2022-06-11 20:31

Уншаач м�##�аа

Зочин
Зочин
2022-05-31 10:21

Хурай хурай хурай, мөнхөд оршиг

Зочин
Зочин
2022-05-31 12:46

Сонирхолтой аял�##�д нь амжилт хүсье. Гол усыг хаагуур хэрхэн гат�##�ж буйг мэдээлээрэй

Зочин
Зочин
2022-06-01 00:48

Хөөрхийдөө! Алтан шар зам нь өлзийтэй байг! Өсөж төрсөн нутаг нь түшиж угтаг! Хурай хурай хурай

Зочин
Зочин
2022-06-01 10:08

гайхамшигт монгол морьд минь. нутагтаа эсэн мэнд очиг хурай хурай

Зочин
Зочин
2022-06-01 10:13

чоно нохойд бариулах вий. нутгийн зах хүртэл нь хүргээд тавьчиж болдоггүй юм болуу

irgen
irgen
2022-06-01 11:34

mongol morinii yhaanii agyyg yariad barshgui.gehdee ene nuhduud ingej zohiomloor yum hiigeed yaahav de

Зочин
Зочин
2022-06-01 13:22

Тэнэг м�##�уудаас л ухаантай байна.битгий хөөж тууж үргээ.таваараа орон нутагтаа очиг даруй сэтэрлэж хөшөө босго.монгол морь ийм л ухаантай.гүйж яваа моринд саад хийвэл аюултай болдогүй юм шүү. Учир мэдэхгүй з�##�уус гэндэв гэж өвөө нь зөвлөё.

Зочин
Зочин
2022-06-01 21:46

Үнэн л байгаасай, Үнэнбүрэн ч үгэнд нь итгэхэд хэцүү л хүн шүү!

Зочинжирард
Зочинжирард
2022-06-01 23:26

Нутагаа зорин гүйж яваа адуу. Орон гэр лүүгээ оргож яваа оргодол босуул гэмгүй нэгнийг өөрт л гэмгүй бол барьж саатуулж тушаах том нүгэл юм гэдэг.
Дөрвөн туурай нь хурдан байж хол нутаг нь ойртон ойртож хөхөөн дууны сардаа унасан нутаг унаган сүрэгтээ хангинат�##� янцгаан хүрэх болтугай. Хурай хурай хурай

Зочин
Зочин
2022-06-02 09:10

manai 76 adguusnaas uhaan muu bn gj bodohoor l gil zuraad bh um

Зочин
Зочин
2022-06-03 08:10

Ухаантай,тэсвэртэй хүний үнэнч хань болсон мундаг аднуус шүү дээ

Зочин
Зочин
2022-08-21 12:04

Энэ морьд үнэхээр гүйсэн үү? Үнэгэнбүрэн машинаар тууж, эсвэл бүүр ачиж яваад, хааяа буулгаж бичлэг хийж нтр сенсаацлав уу ?!

Зочин
Зочин
2022-09-09 08:59

Энэ моьд" гүйсэн" нь үнэн юмуу даа, Үнэгэнбүрэн гэдэг хүн туугаад, эсвэл бүр ачаад ч явчсан юмуу, бүү мэддээ ?!
Г�##� үлээх газар гишгэхээс бусдыг нь үнэмшихэд хэцүү л хүн ш дээ !

Холбоотой мэдээ

Back to top button