УЛС ТӨР

Ш. Адьшаа: Албан тушаалтнууд хамаарал бүхий компаниар дамжуулж зээл авахыг хориглоно

УИХ-ын гишүүн Ш. Адьшаа "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг өргөн барилаа.

Тэрбээр "Энэ хуулийн төслийг батлах нь нийгэмд үүсээд байгаа олон асуудлуудад цэг тавих, төрд итгэх итгэл бий болгоход чухал ач холбогдолтой. Өнөөдөр төрөөс баталгаа гаргаж, эдийн засгийг хөгжүүлэх олон зээл, хөтөлбөрүүдийг сүүлийн жилүүдэд баталж, гаргасан.

ЖДҮХС-гаар дамжуулж, төсөл хөтөлбөрүүдийг жинхэнэ эзэнд нь олгох тухай энэ хууль хэрэгжихгүй, олон асуудал дагуулсан. Мөн Хөгжлийн банкны асуудал нийгэмд ямар асуудал үүсгэснийг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа.

Тэгэхээр хууль гаргаж цэгцлэхгүй бол төрд итгэх итгэл байхгүй болсон. Төрөөс баталгаа гаргадаг хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авч, ашиг сонирхлын зөрчил бий болгодог асуудалд цэг тавих зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барилаа. Нийтийн албанд ажилладаг, АТГ-т мэдүүлгээ өгдөг бүх төрийн албан хаагчдыг хамааруулж байна. Мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээлийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж авахыг энэ хуулиар хориглож байгаа юм.

Мөн АТГ-т мэдүүлэг өгдөг нийтийн албан тушаалтнуудад энэ зээлийн хязгаарлалт тавьсан. Ипотекийн зээл болон эрүүл мэндтэй холбоотой зээлээс бусад зээл буюу ХОМ-ийн 80 хувиас дээш хэмжээний зээлийг энэ хуулиар төрийн албан хаагчдад олгохгүй гэсэн хязгааралтыг тусгасан. Энэ асуудлыг шийдсэнээрээ төрөөс баталгаа гаргаж байгаа төсөл хөтөлбөрүүд хэрэгжих суурь болно. Жинхэнэ хөгжлийн асуудлыг, жижиг дунд бизнесийг улс төрчдийн ашиг сонирхол оролцуулахгүйгээр шийдвэл төрд итгэх итгэл сайжрах ач холбогдолтой. Хэрвээ батлагдвал 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 12:26

Улс төрд оросон бол хувийн бизнес нь зээл авахгүй юм уу

Зочин
Зочин
2022-05-31 12:27

Адьшаа гишүүнээс бусад нь зээл авч болоно биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button