УЛС ТӨР

Хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахална

Засгийн газрын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрүүдийн хяналт шалгалтын явцыг сонсож, Ерөнхий сайд үүрэг чиглэл өгчээ.

Мах махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилд адууны хөлсөөсөн мах болон үхэр, хонь, ямааны мах 106 тонн бүтээгдэхүүн эскпортолж, 245 мянган сая ам.долларын орлого олсон талаар ХХАХҮ-ийн яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эмээлтэд байрлах "Эм ди си би" үйлдвэрт шалгалт хийхэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй. мэргэжлийн ажилтан, ажилчидгүй нь тогтоогдсон. Тиймээс үйл ажилагааг нь цуцалж, хуулийн байгууллагад ханджээ.

Тиймээс энэ асуудлаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ерөнхий сайд гаргажээ. Тодруулбал, Хүнсний аюулгүй байдлыг хангуулах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсэгт цагдаа, тагнуул, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шалгалтын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button