“Apple” компани Хятад дахь iPad таблетуудын үйлдвэрлэлээ зогсооно
“Apple” компани Хятад дахь iPad таблетын үйлдвэрлэлээ зогсоож, Вьетнам руу шилжүүлэхээр болжээ. Тиймээс, тус компани Вьетнамд таблет үйлдвэрлэж эхэлнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, тус компани анх удаа ийм алхам хийхээр шийдсэн аж. Хэвлэлийнхний мэдээлснээр, “Apple” компани үйлдвэрлэлээ зогсоох болсон нь Хятадын Засгийн газар коронавируст халдварын хязгаарлалттай холбоотой юм байна. Учир нь, хөл хориогоор үйлдвэрүүд хаагдаж, таблетын зах зээлд гарах үйл явц тасалдсан.
“Apple” компани мөн ковидын хязгаарлалтад өртөөгүй нийлүүлэгчиддээ хандан сэлбэг хэрэгсэл зэргийг хэдэн сарын турш нөөцлөхийг сануулав. Ингэснээр “iPhone 14” цуврал ухаалаг гар утсыг тасралтгүй үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай юм. Үүнээс гадна “iPad”, “AirPods”, “MacBook”-уудыг үйлдвэрлэн гаргахад шаардлагатай эд ангиудыг ч нөөцлөхийг уриалжээ.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.