СПОРТ
Ц.Магалжав: МҮБХ Э.Оюунболдын асуудлыг наадмаас өмнө хэлэлцэнэ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул МҮБХ-ноос барилдах эрхийг нь найман жилээр хассан. Үүний дараа Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Спортын арбитрын шүүх түүний гомдлыг хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгон, барилдах эрхийг нь сэргээсэн юм. Улмаар энэ жил улсын наадамд барилдах эрх Э.Оюунболдод нээгдээд буй.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Э.Оюунболдыг цол, чимгийг нөхөж олгохгүй. Баяр наадмын тухай хуулийн дагуу түүнд унасан бөхчүүдэд цол олгосон.
Спортын арбитрын шүүх шийдвэрээ манайд танилцуулсан. МҮБХ-ны Тэргүүлэгчид наадмаас өмнө Э.Оюунболдын асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Обо гэж засаатай чавганц буруу юм хийчээд хэдэн жил гоншигнодог юм бэ.
UNUN BALAI UMAA RNR HUU