СПОРТ

Ах, дүү хээр азарганы содон амжилт

Улс, бүсийн наадамд торгон жолоогоо өргүүлэн, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж яваа ах, дүү хүлэг цөөнгүй бий. Өнөө цагийн даамай хурдан буян бол яах аргагүй ах, дүү хээр азарга. 

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Д.Пүрэвдоржийн унага, Монгол хээр гэдэг нэрээр нь морины хорхойтнууд андахгүй ах хээр азарганы өнөөгийн эзэн нь “Мон-Уран”-ы ерөнхий захирал Б.Наранхүү, дүү хээрийнх нь улсын алдарт уяач Б.Сүхбаатар.

Эл хоёр хүрэг улс, бүсийн наадамд 16 удаа айрагдаж, түрүүлжээ. Хаана, хэрхэн уралдсаныг нь уншигч та бүхэнд сонирхуулъя. 

Монгол хээр:

2010 онд: “Хотгойдын хурд”-д түрүүлж, “Дүнжингаравын хурд”-д айргийн тавд хурдлав

2011 онд: Улсын наадамд аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд”-д айргийн гуравт давхин, “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлжээ

2012 онд: “Дүнжингаравын хурд”-д түрүүлж, Говийн бүсэд айргийн тавд давхисан

2013 онд: “Дүнжингаравын хурд”-д магнайдаа тоосгүй хурдлав

2015 онд: “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдсэн

2016 онд: “Дүнжингаравын хурд”-д түрүүлэв

Дүү хээр азарга:

2012 онд: Улсын наадамд айргийн дөрөвт, Говийн бүсэд тавд давхив.

2013 онд: Улсын наадамд айргийн тавд хурдалжээ

2015 онд: “Хутагтын хурд”-д дөрөвт оров

2016 онд: “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдэж, “Их хурд”-д айргийн гуравт давхисан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-04 10:07

Сайхан хөлгүүд

Зочин
Зочин
2022-06-04 10:07

Нөранхүүг их �##�даршуулсан

Холбоотой мэдээ

Back to top button