ОРОН НУТАГУЛС ТӨР

С.Бямбацогт: Бэлчээр, усаа заарт хархнаас, хүн малаа саарал чононоос хамгаалъя

УИХ-ын гишүүн С.Бямбацогт саарал чоно, заарт хархны тоо толгойн өсөлт нь иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандан асуулга тавилаа.

Ховд аймгийн Хар-Ус нуурын ай сав, арлуудад нутагшуулсан заарт харх /ондатр/ сүүлийн жилүүдэд тоо толгой нь хэт олшрон 100 мянгад хүрч малчдын хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс, ургамал ховордох, 5 сумын 500 гаруй малчид өвөлжөө, хаваржаагүй болох, нуурын экологийн тэнцвэр алдагдахад хүрээд байна.

Энэ талаар С.Бямбацогт гишүүн "Хар-Ус нуурт 60 орчим арал байдгаас 30 арал нь уг амьтнаас болж унаган төрхөө алдаж сүйдсэн, тус амьтныг агнасан иргэд эрүү, зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа асуудлаар холбогдох яам, байгууллагуудад 2019 оноос хандаж ажилласан ч дорвитой арга хэмжээ авсангүй. Иймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр салбарын сайдад асуулга тавив. Талын чоно агнахыг хориглосон хуулийн заалтыг зарчмын хувьд дэмжинэ.

Харин сүүлийн жилүүдэд Алтайн болон Хангайн чонын тоо толгой хэт өсч хүн малруу дайрах эрсдэл эрс нэмэгдсэн. Малчдын хоттой мал, малаа хариулж байгаа хүн рүү чоно дайрсан гарцаагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж, их хэмжээгээр торгуулан, эд зүйлсээ хураалгаж байна. Малчид чоно агнахын тулд заавал сургалтад суух, сумын Засаг даргаасаа урьдчилан зөвшөөрөл авах, 240 хүртэлх мянган төгрөгийн хураамж төлөх зэрэг олон шат дамжлага дамжин чоно агнах зөвшөөрөл авах зохицуулалттай байгаа нь бодит амьдрал дээр олон хүндрэл үүсгэж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-06-04 17:42

Ta naraas l ehelj hamgaalmaar bn daaa

Зочин
Зочин
2022-06-04 18:41

Бид нар хээрийн чононоос илүүү та нараас л их айдаг. Учир нь та нар газар шороог минь зарж идээд м#### бэлчих газаргүй болгож мэдэж өна уу

Зочин
Зочин
2022-06-04 18:42

Энэ үгэээ өөрсдөндөөө хэл муу хогтйн тархитай новшнууд газср нутгааа яаж зарж бгаа билнн

Зочин
Зочин
2022-06-04 18:42

Үхэж д####д орооосой

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x