УЛС ТӨР

Г.Занданшатар: Паркыг хамгаалалтад авах тогтоолын төсөл боловсруулна

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний соёл амралтын хүрээлэнг Хотын дарга иргэддээ нээлттэй болгож, хашааг буулгаж, ногоон байгууламж байгуулах гэж байгаад баяртай байна. Түр хороо санаачлан хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна. Тогтоолын төсөлд Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн болоод бусад газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тусгаж өгнө. Ингэснээр газрыг зориулалтын бусаар хувьчилдаг байдал арилж, газар хамгаалалтад орох орчин бүрдэнэ. Улаанбаатараа иргэдэд ээлтэй, ногоон байгууламжтай, ногоон хот болгох их ажилд амжилт хүсье” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-04 18:39

Паркааа хайрлах л хэрэгтэй байгаам дааа

Зочин
Зочин
2022-06-04 18:40

Хүүхдүүдийн минь баяр гэлтгүй зорин очих дуртай ганц тоглоомын ертөнц нь шүүдээ

Зочин
Зочин
2022-06-04 18:40

Ёстой зөв3

Холбоотой мэдээ

Back to top button