Нийгмийн

ХЗДХЯ-наас 11-11 төвд ажиллана

Өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.

Уулзалтад ХЗДХ Яамны дэд сайд Б.Солонгоо, ХЗДХ Яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.

Иргэд дээрх цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button