НийгмийнУЛС ТӨР

"Монгол Экомах” ХХК-ийн М.Цагаанбаатар Говь-Алтайн “Хүнхэр” амралтыг авсан тэрбумтан

Манай EGUUR.MN сайт 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суман дахь байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолборыг 816 сая төгрөгөөр худалдаж авсан эзэн эмээлтийн ченж М.Цагаанбаатар болох тухай мэдээллийг дэлгэж байв.

Тэгвэл эл М.Цагаанбаатар нь үйл ажиллагааг нь зогсоосон эмээлтэд байрлалтай 20 компанийн нэг болох "Монгол Экомах” ХХК-ийн эзэн юм.

"Монгол Экомах” ХХК-ийн удирдлагаар М.Цагаанбаатар ажилладаг. Гэхдээ "Халх Гол Агро Инвест" компани гол хувьцааг нь эзэмшдэг. Уг компанийн эцсийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Li Haizheng гэх нэр байдаг бол Jun Ming, Jian нараас гадна М.Цагаанбаатар нар хамтран эзэмшдэг аж.

"Монгол эко мах" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цагаанбаатарын хувьд  "Алтайнхөх сэрх", "Тарлан хайрхан трейдинг", "Шимт өгөөж трейд" ХХК гэдэг гурван компанийн захирлаар бүртгэлтэй. Харин "Монгол эко мах" ХХК-д 2015 оны арваннэгдүгээр сарын 19-нд мах экспортлох эрхийн гэрчилгээг нь МХЕГ-ын дарга асан /одоо УИХ-ын гишүүн/  Ш.Раднаасэд гардуулж байсан гэх мэдээлэл цацагдсан.

М.Цагаанбаатар Говь-Алтай аймгийн иргэн бөгөөд 2019 онд авилга авсан хэрэгт буруутгагдаж хэрэгсэхгүй болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяад авлигал өгсөн гэх мэдээлэл цахим орчинд байна. Харин Э.Аззаяагийн хувьд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг ангид сурч байсан аж.


"Говь-Алтайн “Хүнхэр” амралтыг З.Нарантуяа БИШ “Эмээлт”-ийн ченж 816 сая төгрөгөөр авчээ" материалыг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ арзгар нүүрний цаана бөөөн үйлийн үр нуугдаж байгаа дааа. Учир нь энэ газрыг хятадуудтай нийлж хамгийн өндөр үнээр авч эх орныхоо байгаль зохицсон ийм газрыг худалдаж авч байгаа нэрээр хятадуудад зарж байгааа бузартай царай нь энэ

Зочин
Зочин

Жинхэнэ хүн чанарааа уландаа гээсэн өөрийнхөөө эрх ашигийнхааа төлөөө хэдэн хужаад тархиан худалдсан нүгэлтэй хүн чинь энэ дэээ. Бурхан өршөөг бага зовох болтугай

Үнэн үг
Үнэн үг
Reply to  Зочин

Ээ бурхаан, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ

Зочин
Зочин

Раднаасэд АТГтбайхйн нотой нөхөр байсан эрх мэдэл албан тушаал тохирохгүй авч идэхийн шунал туссан нөхөр төрөөс зайлуулвал таарна
Эрүүгийн хууль будилантуулж хамсаатнуудаа ялаас мулталсан гэмтэн

Шудрага ёс хүсч байна
Шудрага ёс хүсч байна

Чадваргүй, орлоггүй үхмэл зөвшөөрөлтэй ААН.ийг гадныхан түрээс, хувьцаа нэрийдлээр авч ашиладаг байх. Эцсийн үр дүнд иймэрхүү байж магадгүй. Чадал байвал шалга үнэнч шалга

Зочин
Зочин

Говь-Алтайн хөлжиж яваа баячуудын нэг шүү

Зочин
Зочин

Амарбаясгалангийн үед Говь-Алтайнхан сайн яваа

Зочин
Зочин

Энэ их баян хүн болсоон

Зочин
Зочин

хятадуудтай нийлж махны үйлдвэрээр баахан баяжсан шуналтай хүн дээ бурхан минь

Зочин
Зочин

Энэ хүний гэм нүгэл дийлдэхгүй ээ. Саяны эдний махны үйлдвэрээс бөөөн асуудал гарч дэгдсэн удаагүй ийм нэг газар гэээд үхэж далд оруул таарсан амьтандааа

Зочин
Зочин

Хэдэн тоо толгой малыг хядаж хятадуудтай нийлэн үйлдвэртэй болж хөлжсөн энэ бузартай эрхэм одоо энэ газрыг худалдаж авсан гэх. Ил байгаа нь ийм ч далд өчнөөч хөрөнгөтэй өчнөөн газар нутаг, малыг минь хятадуудтай нийлж цааш нь харуулж байгаа хүн дээ. Монголчууд энэ хүнийг сайн мэдэхгүй л байгаа юм

Зочин
Зочин

Яасан атаархаж үхлээ юу?

Zochin
Zochin

Нэг ч гэсэн Монгол баяжиж байгаа нь өөрөө баялаг. А

Зочин
Зочин

Заа хөөрхий Хүнхэр зуслан мааньа Амгаланбаатар Даваадорж нарын шийдвэрээр Цагаанбаатар гэдэг хүний гараар дамжин хужаагийнх болжээ дээ

Зочин
Зочин

Ш.РАДНААСЭД УИХ !!! авилгалчдын эрхийг хамгаалах хорооны дарга гэвэл зохино.

Холбоотой мэдээ

Back to top button