НИЙГЭМ

Зуухны битүүмж муу бол угаартах эрсдэл үүснэ

2019-2020 оны өвөл нийслэлийн  хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг  яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Ийм иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй.

Сүүлийн өдрүүдэд дулаарч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартах тохиолдлууд өмнө жилүүдэд олонтөө гарч байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй, эсвэл батерей дууссан гэх шалтгаануудыг хэлдэг. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг сануулж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button