ДЭЛХИЙ

Айхтар хятадууд #6: Дэлхийг гайхшруулсан сансрын хөтөлбөр

Айхтар хятадууд цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт бид БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй сансрын хөтөлбөрийн талаар хөндөж байна.  БНХАУ-ын сансрын хөтөлбөр одоогоос 66 жилийн өмнө буюу 1956 онд анх эхэлсэн түүхтэй. Харин хөтөлбөрийн хүрээнд хятадууд анхны хиймэл дагуулаа 1970 онд хөөргөсөн.

Түүхэндээ Хятад улс сансрын төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тав дахь том гүрэн байсан ч цаг хугацаа өнгөрч XXI зууны эхээр сансар огторгуйг эзэмших хүчирхэг гүрний гуравт орж, эл салбарт сүр хүчээ үзүүлэх болсон.

Хятад улс хүнд жин бүхий олон төрлийн зөөгч пуужинтай, геостационар гэх мэт бараг бүх төрлийн өргөн хэрэглээний хиймэл дагуул үйлдвэрлэж, сар, ангараг гараг ​​руу хүртэл хөөргөсөөр байна. Хятад 40 жилийн турш зуу гаруй хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн нь гайхмаар амжилт.

Өнгөрсөн 2021 оны хувьд ч Хятад улс сансарт хиймэл дагуул хөөргөсөн тоогоороо дэлхийд нэгдүгээрт орсноор Хятадын алс ирээдүйн сансрын төлөвлөгөө гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг эрхгүй татаж эхэлсэн. 2021 онд Хятад улсын сансарт хөөргөсөн хүний ​​тоо 55-д хүрч, мөн дэлхийд тэргүүлж, хөөргөсөн сансрын хөлгүүдийн тоо дээд амжилтыг эвдсэн.

Гадаадын хэвлэлүүдэд Хятад улсыг шагшин магтаж, 2021 онд ололт амжилтаар дүүрэн салбар нь сансар хэмээн онцолж, энэ амжилтаа 2022 онд ч ахиулах нь дамжиггүй гэх болсон.

Францын “Олон нийтийн үзэл бодол мэдээ” сонины мэдээлснээр, дээр дурдсанчлан 2021 онд нийт 55 удаа сансрын хөтөлбөр хэрэгжүүлсэн амжилтаа 2022 онд улам ахиулж сансрын шинжлэх ухаан технологийн корпорац 40 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа гэжээ. Тэдгээрийн зургаан төсөлд нь сансар луу нисгэгчтэй хөлөг илгээнэ гэдгээ тодорхой заасан байна. Мөн сансрын станцыг бүрэн барьж дуусгахаар төлөвлөсөн нь дуусах шатандаа явааг ч онцолжээ.

Хэвлэлд дурдсанаар, хятадуудын хэрэгжүүлж буй эдгээр төсөл нь Хятад орныг дэлхийд төдийгүй сансар огторгуйн гүрэн гэж ч нэрлэгдэх чухал зорилт, амбиц болно хэмээжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний онцлон тэмдэглэснээр, “Сансрын мөрөөдөл бол их гүрний мөрөөдлийн чухал хэсэг” гэсэн байдаг.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Хятад улс сансар огторгуйн хайгуулд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж, 2022 онд сансар луу  пуужин илгээх төлөвлөгөөгөө хятадууд маш нарийн агаад эмх цэгцтэй, системтэй боловсруулж байгаа гэсэн байнан.

“India Today” сонин мөн л олон хоног дараалан Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй сансрын хөтөлбөрийг үлгэрлэх ёстой төсөл хэмээн магтжээ. Ялангуяа, Сарны хайгуулын төслийн дөрөв дэх үе шат болох “Чан-Э-6”, “Чан-Э-7”, “Чан-Э-8” гэх цуврал төслүүдийг дурджээ.

Түүнчлэн, Францын “Дижитал зууны сүлжээ” сонины мэдээлснээр, 2021 онд дэлхийн хэмжээнд хамгийн олон хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөрөө дэлхийн шинжлэх ухааны хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа улам бататгасан гэсэн байна.

Сансрын хөтөлбөрт монополь болсноороо Хятадын эрин болох нь гарцаагүй гэдгийг баталж ч магадгүй гэж онцолжээ.

Испанийн “Аталаяр” сэтгүүлд хүн төрөлхтний сансар огторгуйг судлах онцгой жил Хятадынх байсан гээд, БНХАУ, АНУ гэх дэлхийн тэргүүлэгч хоёр том гүрэн өөрсдийн техник технологийн дэвшилтэт давуу талаа харуулж, дэлхийн сансар судлалын салбарт тэргүүлэгч болохын төлөөх өрсөлдөөнөө эхлүүлсэн гэжээ. Хятадын тойрог зам дахь сансрын станцын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, 2022 оны эцэс гэхэд ажил бүрэн дуусаж, хятадууд түүхэндээ бас нэгэн амжилт гаргана гэсэн байна.

Америкийн технологийн веб сайт “Ars Technica”-ийн мэдээлснээр, 2010 оноос хойш Хятадын сансрын хөгжил мэдэгдэхүйц хэмжээгээр, хурдацтай өсөж байгаа нь дэлхийн сансрын салбарын түүхэнд бичигдэн үлдэх хамгийн том өөрчлөлтийн нэг гэж онцолжээ.

АНУ-ын “NASASpaceFlight” веб сайтад мөн Хятадын сансрын хөтөлбөрийн дэлхийн хөгжилд оруулах чухлыг дурдаад, “Сансар судлалын салбарт АНУ маш хүчтэй өрсөлдөгчтэй боллоо” гэж хятадууд айхтар гэдгийг хүлээн зөвшөөрчээ.   

Энэ мэтээр сансар судлалд цахиур хагалсаар байгаа Хятадын эрх баригчдын оновчтой, ирээдүйгээ томоор харсан том төслүүд хэрэгжсээр...  

Эх сурвалж: Spacecom; BigAsia; Livescience

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2022-06-09 08:26

Хятадад жижиг үндэстнүүдээ хорих лагерьт хорьж, Ковид хөл хорионд 46 хот хамрагдан ард иргэд нь төр засгаа эсэргүүцэн цагдаа нартай тэмцэж байгаа мэдээллийг гаргаач. Бас Монгол мэтийн жижиг хөршүүдээ хэрхэн дарамтaлж, хүнс барааг нь хордуулдаг, эдийн засгийн өндөр хүүтэй зээлээр өрөнд оруулж, газар нутгийг нь эзлэх арга хэмжээ авдгийг нь бичээч. Хятад өндөр хөгжсөн орнуудын тоонд ордоггүй улс. Тэгэхээр түүний хөгжлийг магтах шаардлагагүй. Түүнээс илүү хөгжсөн АНУ, Англи, Япон, Франц, Ит�##�и, Герман гээд өндөр хөгжсөн орнууд байхад муусайн хужаа нарыг магтахаар инээд хүрээд байна.

Зочин
Зочин
2022-06-09 09:15

Айхтааар хөдөлмөрч чимхлүүр ард түмэн л дээ. Алсын бодлооор үйлдлэээ гаргаж эхэлдэг

Зочин
Зочин
2022-06-09 09:16

Бодлого гэдэг зүйлийг хятадууд л барьж ажилдаг байх гэмээр дайчин хөдөлмөрч шаргуу байдлаараа тэд ямар ч улс орноос илүү л дээ

Зочин
Зочин
2022-06-09 09:16

Айхтаааар дэлхийг ч эзлэж мэдхээр хөдөлмөрч бодолтой хүмүүсдээ

Зочин
Зочин
2022-06-09 09:17

Нуруу намхан ч бэлчэээрийн бодол том хүмүүсдээ сайн муу т�##�аараа

Зочин
Зочин
2022-06-09 09:21

Хятадыг магтан дуулж пропаганда хийдэг сайт шүү

Зочин
Зочин
2022-06-09 10:48

Дэлхийд муу сайн санаагааар эзэн болоод суучиж мэдэхээр зогсолтгүй хөдөлмөрч �##�сын бодолтой муу санаа өвөртлөдөг хүмүүс дэээ

Зочин
Зочин
2022-06-09 11:03

Хөдөлмөрч зан хэзэээд юманд хүргэнэ шүү. Үүнийг хятадууд дэлхийд мэдэрүүлж бна дөөө

Зочин
Зочин
2022-06-09 11:29

Хятадуупыг магтсан болох байх гэхдэээ бодит амжилтааас харахад гайх�##�тай бүтээлч юмаа

Зочин
Зочин
2022-06-09 11:30

Мууу хятадуууд айхтааар муу санаатай хүмүүсдэээ өөдлөхгүйгэхдэээ

Холбоотой мэдээ

Back to top button