Нийгмийн

БАРИЛГЫН КОМПАНИУД: Хятад цементээ авья гээд жагсахаас өөр арга алга

Сүүлийн дөрөв хоногт цементний үнэ дахин өсөж, олдоц муудаж, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон барилгын компаниудын ажил зогсоход хүрээд байна. Жижиглэн худал-даачдад 275 мянгаар ирдэг байсан тонн цемент 320 мянган төгрөгт хүрч, нэг уут цементний үнэ 18-20 мянган төгрөг болжээ. Бид цемент хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонсож, зарим худалдааны цэгээс нөхцөл байдлын мэдээлэл авлаа.

32-ын тойргийн “32 барилгын зах”-ын худалдаачид болон жолооч нар цементийн үнийн өсөлт болж ажилгүй болчихлоо гэж  байна. Учир нь эндээс цемент авсан иргэд бусад материалаа ч эндээс базаан элс, хайрга зардаг жолооч нар ажлаар тасардаггүй аж. Гэвч 13-15  мянган төгрөгийн цемент 18-20 мянгын үнэтэй болсноор өөрсдийнхөөр нь хэлснээр “өдөржин гөлийтөл зогсож байна” гэв. Харин барилгын компаниудад зуурмаг олдохгүйд хүрч зарим газар ажлаа зогсоожээ. Тэд тонн цементийг 320-350 мянган төгрөгөөр худалдан авч байгаа ч энэ олдохтой, үгүйтэй байна. Компаниуд Дорноговь аймгийн Өргөн сумыг зорьж, “Мон цемент”-ийн үйлдвэрийн үүдэнд оочерлож байгаа гэнэ.

Бид үнийн өсөлт, хомсдолын талаар худалдаачид болон барилгын компаниудтай уулзахад зураг авах, бичлэг хийхийг зөвшөөрхгүй гэдгээ хамгийн түрүүнд хэлж байлаа. Зарим нь бид нар цементийн хувьд хараат байдалд орчихсон. Тиймээс нүүр царайгаа гаргаж, сэтгэгдлээ хэлэх боломжгүй гэж тайлбарлав.

-ЦЕМЕНТИЙН ҮНЭ НЭМЭГДЧИХЭЭР ЭЛС, ХАЙРГА ЗАРАГДХАА БОЛЬЖ, БҮГД АЖИЛГҮЙ БОЛЛОО-

Иргэд: Нэмэгдээд 13-15 мянган төгрөгийн үнэтэй болсон цемент дахин нэмэгдээд 18 мянган хүрчихлээ. 20 мянгаар зарж байгаа газар ч л байна. Цар тахал багасаад овоо ажил эхэлж байтал дахиад үнэ өсч, зогсонги байдалд орчихлоо. Цемент нэмэгдчихээр хайрга, элс ч авахаа байчихдаг. Тонн нь 300 мянга байсан цемент гэнэт л 360 мянга болчихоор ямар олиг байхав.  Тээврийн үнэ ч бас нэмэгдсэн. Эндээс ихэвчлэн зуслан чиглэлд засвар хийх, байшин барих хүмүүс үйлчлүүлдэг. Жижиг компаниуд ч бас юмаа базаадаг л юм. Одоо цементний үнэ дахиад нэмэгдэнэ гэж ярьж байна. Монголд нэмэгдсэн үнэ хэзээ ч эргэж буудаггүй. Урдаас цемент орж ирдэг байхад энэ мэт гачлан тохиолдож байсангүй. Хаанаа хэн нь нэмээд байдгийг мань мэт яаж мэдэхэв. Бид нар ингээд өдөржин гөлийтөл зогсож байна.

-ТОНН ЦЕМЕНТИЙГ ЧЕНЖҮҮД БИД НАРТ 320 МЯНГААР ЗАРЖ БАЙГАА-

Худалдаачин: Үйлдвэрээсээ 275.600 төгрөгөөр гараад ченжүүдийн гар дамжиж бид нарт тонн нь 320 мянгаар ирдэг. Бид тээвэр ороод 335, буулгалт нэмэгдээд 340, буцаад ачилт хийхэд 345 гэх мэтээр нэмэгдсээр тонн цемент 360 мянган төгрөг болчхож байна. Цементийн холбооны гишүүд буюу үйлдвэрүүдтэй гэрээ хийчихсан вагон оруулж ирдэг хүмүүс бий. Тэндээс л үнэ нэмэгдээд байх шиг байна. Бид нар тонн дээр 7-10 мянга нэмнэ. Үнийн хажуугаар хомсдол үүсчхээд байгаа нь улам ээдрээтэй болчихлоо.

Худалдаачин: Иргэдэд үнэ хэлэхээс яс хавталзах юм. Яагаад үнэ дахиад ингэж огцом нэмэгдэв гэхээр хомсдол үүссэн л гэж хэлдэг.  “МАК” цемент шуудай байхгүй үйлдвэр зогссон, ченжүүд Дорноговь аймгаас төв үйлдвэрээс нь 50-60 тонноор авч ирдэг. “Мон цемент” оочер ихтэй, зөвхөн ченжүүд л авч байгаа гэсэн л юм сонсдог, бид нар. Иргэдэд их хэцүү байгаа, эхэлчихсэн юм чинь дуусгахаас өөр арга алга гэж хэлдэг. Худалдан авалт сүүлийн хэд хоног навс буусан. Давхар түлш үнэ нэмсэн гээд тээврийн бас нэмэгдсэн. 10 тонн  цемент 100 мянга төгрөгөөр ирдэг байсан чинь  одоо 150 мянга болчихлоо.

Худалдаачин: Үйлдвэрийн үнэ 217600 төгрөг байхад ченжүүд 240 мянга болгож, бид нар 280 мянгаар зардаг байсан. Үйлдвэрүүдиййн үнэ 217600 төгрөг 3 дугаар сарын 1-нээс  59 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл одоо ингээд 300 хол гараад явчихлаа. Үйлдвэрийн үнэ буувал бүгд дагаад буух л байх. Хомсдол үүсчихлээ. Цементиййн холбооныхон  нэг нь л  5 – 10 вагоноор авч ирдэг. Одоо нэг шуудай дээр 4 мянган төгрөг нэмэгдчихлээ. Үнэ тогтворжоосой л гэж бодож зогсох юм даа. 

-ХЯТАД ЦЕМЕНТЭЭ АВЬЯ ГЭЭД ЖАГСАХААС ӨӨР АРГА АЛГА-

Барилгын компанийн захирал: Сүүлийн гурав хоног цементийн олдоц муудаж, бетон олдохгүйд хүрч,  бүх газар үнээ нэмчихэж. Цементний үнэ өсөхөөр бетон зуурмаг дагаад өсчихдөг. Бид нарын  хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгууд төсөвтөө багтахаа байна. Гэрээ хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэр хэмжээгээр цаг хугацаа хойшилно. Ховордсон зуурмагийг хоорондоо булаацалдаад муудалцаад ирэхээр дунд нь ахиад үнээ нэмнэ. Дөрөвдүгээр сард Хөтөлийн цементтэй холбоотой шийдвэр гаргаж, үнэ нэг хэсэг тогтворжсон ч эргээд нэмчихлээ. Сүүлийн хоёр жил элгээрээ хэвтсэн барилгын салбар яг эргээд сэргэх гээд өндийнгүүт үнийн өсөлт дараад авч байна. Бид нарыг цементээ урд хөршөөс оруулж ирье гэж гуйж байх  үед үйлдвэрүүдийн үнэ 273 мянган төгрөг байсан. Өнөөдөр 350 мянгаар олдохгүй байна гэж байна. Бодлого боловсруулагчид бөөнөөрөө жагсаж, цуглаж олны анхаарал татсан асуудлыг л анхаардаг бололтой юм. Тэгэхээр бид нар бас олуулаа нэгдэж, гарц гаргалгаа хайх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.

Зуурмагийн үйлдвэрийн захирал: Цементийн үнэ хэцүү л байна. Үнэ нэмэгдээд ченжүүдээс авахад 350 мянга болчихлоо. Долоо хоногийн өмнө 240 мянган төгрөг байсан шүү дээ. Ингэхээр зуурмагийн үнэ, цаашаа байрны үнэ нэмэгдэнэ. Олдохгүй хэцүү  байна. Мон цемент өдөрт  50 тонныг өгвөл их юм боллоо. Оочер маш ихтэй. Өмнө нь бол машинаа оруулаад л хүссэн хэмжээгээр аваад явчихдаг байсан. Энэ байдал удааширвал бид нар зуурмагийн үнийг нэмэхээс өөр аргагүй болно.

Барилгын компанийн захирал: Цемент олдохгүй  байна. Тонныг нь 340 мянган төгрөгөөр 95 тонн цемент авлаа. Хавар ажил эхлэхэд 270 мянган төгрөгнөөс эхэлсэн. Өнөөдөр бетон авах гэтэл зуурмагийн компани маань цемент олдохгүй байна гээд зогсолт хийчхэж.  Бетон, цемент хоёр барилгын нийт өртгийн 20 орчим хувийг эзэлдэг. Цемент  400 мянга хүрч 50 хувь өсөхөд барилгын үнэд 10 хувийн нөлөө үзүүлнэ. Одоо 7-8 хувийн нөлөө үзүүлчхээд явж байна. Зургаадугаар сарын 01-нээс үнэ өсөөд, хотод олдохгүй болчихсон.  Өргөн суманд манай компаниуд очиж оочерлоод орж чадаагүй гэж ярьцгааж байна. Импортын цементийн татварыг нэмсэн. Энэ хэдэн үйлдвэр улсаа тасралтгүй хангах ёстой гэдгээ бодлогын түвшинд хэлэлцэж ярьж тохирсон газрууд шүү дээ. Барилгын ажил ид өрнөдөг оргил үе дээр нь үйлдвэрлэх төлөвлөгөөгөө бэлдсэн байх ёстой. Яам энэ нөхцөл байдал дээр ажиллах хэрэгтэй. Бид нар өнөөдөр хятадын цементээ авья аа л гэж хэлмээр байн.

Дээрх хүмүүсийн ярианаас харахад худалдаачид, зуурмагийн үйлдвэр, барилгын компаниуд бүгд өөр өөр үнэ хэлж байна. Харин цементийн үйлдвэрүүдээс үнэ өчигдрийн байдлаар МАК евро цемент тоннын үнэ үйлдвэрээсээ ууттай 260.600  төгрөг, задгай нь 243,500 төгрөг. Улаанбаатар хотын борлуулалтын үндсэн хоёр цэгт ууттай нь 275.600 төгрөг, задгай нь 259.300 төгрөгийн үнэтэй байна. Харин Хөтөл цемент тоннын үнэ нь төрлөөсөө хамаарч ууттай нь 238.350-284.600 төгрөг, задгай нь 220.000-256.740 төгрөгийн үнэтэй байна. Мон цемент компанийн хувьд манай үнэ бага зэрэг өөрчлөгдсөн, эргээд мэдээлье гэх хариу өгсөн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Манай улсын цементийн жилийн нийт хэрэглээ 1.2-1.5 сая тонн. Энэ тоог үндэсний үйлдвэрлэгч нар бүрэн дүүрэн хангах боломжтой гэдгээ өнгөрсөн хавар салбарын сайд, шадар сайдтай уулзахдаа танилцуулж, тогтвортой үнийн бодлого барьж ажиллахаа амалсан. Гэвч өнөөдөр хөрсөн дээр бодит нөхцөл байдал огт өөр байна. Үйлдвэрүүд хэдийгээр худалдаачид, бүтээн байгуулагчдын гар дээр ирж буй үнээр цементээ гаргаагүй ч хэдэн зуун км-ийг зорин очиж хонон өнжин оочерлуулах, борлуулалтын бөөний эрхийг хэдхэн иргэнд олгосон гээд асуудал зөндөө. Үнэхээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдов уу, эсвэл ченжүүд их хэмжээний худалдан авалтын гэрээ хийж жижиг худалдан авагчдыг шахаж байна уу. Аль эсвэл ҮЙЛДВЭРЛЭГЧИД хоорондоо үгсэн хуйвалдав уу. Эдгээр компаниуд маш их хэмжээний зээлтэй. Зээлээ төл гэхээр үнээ нэмэхээс өөр алга гэж хариу барьдаг гэх. Ямартай ч цементний үнийн энэ тогтворгүй, баталгаагүй байдал хэдэн барилгын компанидаа хүндрэл учруулж, эцсийн дүндээ орон сууцны метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралд л хүндрэл учруулна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 08:01

Жижиглэн худ�##�даан дээр ч цемент бага байгаа

Зочин
Зочин
2022-06-09 08:01

Юу л болоод байна даа

Зочин
Зочин
2022-06-09 08:28

Цементийн үйлдвэрүүд үгсэн хуйв�##�даад багаа юм биш үү. Наранбаатр Хөтөл дээрээ цемент зарахгүй попроод байгаа юм уу

Зочин
Зочин
2022-06-09 09:07

Цемент худ�##�даж авах гэхээр газрууд өөр өөр байгаад байгаа. Тэгэхэээр тогтсон үнэ байхгүй дуртай үнэээ хэлчихсэн зогсож байдаг нь энэ т�##� дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг

Зочин
Зочин
2022-06-09 09:09

Үндэсний үйлдвэрлэгчэээ хөгжүүүлж дотоодоо бүрэн гаргадаг болох хэрэгтэй. Тэгэж байжл жигд үнэ тарифтай болно

Зочин
Зочин
2022-06-09 10:07

Шантаазчин ОЙМС УРВАГЧ Л.НАРАНБААТАР хөтөл дээр очоод л цементийн үнэ нэмэгдсэн дээ. Одоо буухгүй ээ

Баяраа
Баяраа
2022-06-09 10:24

Наранбаатарын попрол юу болсон.Төр өөрөө хувийн хэвшлээ татаж унагаад бүхнийг хариуцах гэснээс үр дүн нь энэ.

Хулансаран
Хулансаран
2022-06-09 10:30

Ерөнхий сайд дээрээ жагсаад очооч, бүх зүйлийг төр ава�##� сайхан болгоно гээл үндэсний үйлдвэрээ /МАК, МОНПОЛЕМИТ/ бас Зариг сайтын тэр сэтгүүлч бүсгүй дээр жагсаад оч үнэ буулаа гээд шоудаад байсан биш билүү. Нэг ч өдөр үйлдвэрлэл эрхэлж үзээгүй мөнгө ава�##� худлаа мэдээлэл цацдаг тэрнээс улс иргэд л хохироод үлдэнэ гэдгийг яагаап боддогүй юм болоо.

Зочин
Зочин
2022-06-09 10:49

Үнийн хөөрөгдлийг яах вэ? Эд чинь амандааа орсон үнэээ хэлдэг шаарнууд шүүү

Холбоотой мэдээ

Back to top button