Нийгмийн

Иргэдийг айдсаас, үйлдвэрлэгчдийг дампуурлаас аварна уу, МХЕГ-ын дарга аа

Эмээлтийн махны асуудал олон нийтийн анхаарлын төвд буй. Тодруулбал, хоёр долоо хоногийн өмнө 8 тонн эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй, бодис хольсон байж болзошгүй мах нийслэл хот руу орох гэж байсныг хэвлэлийн байгууллага таслан зогсоож сурвалжилсан.

Тэгвэл дээр дурдсан 8 тонн мах, мөн ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг махны үйлдвэрүүдээс авсан МХЕГ-ын шинжилгээний хариу, нэгдсэн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй “дуншсаар” л байна. Уул нь өнөөдөр энэ талаар мэдээлэл хийх байв.

Асуудал дэгдэхээс өмнө худалдаж авсан махаа идэж ч чадахгүй байгаа иргэд энэ асуудалд бухимдалтай байна. Иргэдийн хувьд “Мэргэжлийн хяналт ажлаа хиймээр байна. Шадар сайд С.Амарсайхан харьяандаа байлгадаг мэргэжлийн хяналтаа ажиллуул. Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гарч ирчхээд байхад яаралтай ажиллаж ард түмэндээ мэдээлэх ёстой” хэмээж буй.

Нөгөө талаар өчигдрийн /2022.06.09/ Засгийн Газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан “Дулааны аргаар мах боловсруулж үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаа явуулдаг 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байна. Эдгээр 16 компани шаардлага хангахгүй байна гэсэн үг” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс харахад МХЕГ-аас авсан шинжилгээний хариу, нэгдсэн дүгнэлт гарсан гэсэн үг.

Харин яагаад олон нийтэд мэдэгдэхгүй байгаа нь одоог хүртэл анхаарал татсаар байна. Гэтэл махны асуудал дэгдэхтэй зэрэгцэн зарим хувь лабораториудын шинжилгээний хариу гарч цогцос хадгалахад ашиглагддаг Формальдегид гэдэг бодис илэрсэн гэж буй. Тэгэхээр авсан махаа идэж чадахгүй айдаст автсан иргэдэд МХЕГ-ын мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байна. Түүнчлэн иргэд мах, хиамны хэрэглээндээ хязгаарлалт тавьсанаар дотоодын үйлдвэрлэгчид, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэгчдийн орлого буурч, дампуурах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-09 13:44

Martuulakh geed bgaa yum baikhdaa

Зочин
Зочин
2022-06-09 14:50

Ёстой нэг үнэн асуумааар асуулттай сэдэв байна. Бэлтгэсэн сэтгүүлчилд баярл�##�ааа арааас нь сайн яваарай

Зочин
Зочин
2022-06-09 14:51

Өдрийн од, Шөнийн зүүд гэдэг шиг л юм болоод байна.

Зочин
Зочин
2022-06-09 14:52

Яана даа ганц асууд�##� шийдэж чадахгүй

Зочин
Зочин
2022-06-09 14:52

Аягүй бол хээл хахуул гээ л удаж байгаа биз

Bidon
Bidon
2022-06-09 17:54

Zolbin unuruu haana mah gudarch yavaa bol terend heleech haha

Зочин
Зочин
2022-06-09 18:17

Айдас хүйдэсгүй махаа идмээр байна . Айж сандарахгүй гэртээ амьдармаар байна .Ипотекийн зээл ,махны үйлдвэрлэлээ сэргээмээр байна Попроогоор ажил явахгүй шүү Амарсайхан ,Оюун эрдэнэ нараа монгол түмнээ бодооч ээ

Зочин
Зочин
2022-06-09 23:13

Чунахаи vхэр монгол чууд хар хяатадуудас хэл хахууль авчахсан баихаа монгоний толоо яахас буцахгvи чун�##�таи vхэр монголчуудыг ш�##�га

Холбоотой мэдээ

Back to top button