ДЭЛХИЙ

БНХАУ: Тайванийг биднээс салгах оролдлого хийвэл “эцсээ хүртэл тэмцэнэ”

“Тайванийн арлыг БНХАУ-аас салгах оролдлого хийвэл бид “эцсээ хүртэл тэмцэх” бодолтой байна” хэмээн БНХАУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Вэй Фэнхэ Сингапурт болсон Шангри-Ла яриа хэлэлцээний аюулгүй байдлын бага хурлын үеэр мэдэгджээ.

Вэй Фэнхэ: “Хэрэв хэн нэгэн Тайванийг Хятадаас салгах гэж оролдвол бид тэмцэл хийхээс огт буцахгүй, ямар ч үнээр хамаагүй тэмцэнэ”.  

Өмнө нь, БНХАУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны албан ёсны төлөөлөгч Ву Цянь хэлэхдээ, “Хятадын газар нутгийг булаан авахыг оролдох нь дайн эхлүүлэх үр дагаварт хүргэнэ” хэмээн анхааруулж байсан.

1949 онд Хятадын Коммунист Намтай иргэний дайнд ялагдсан Гоминданы арми Тайваньд шилжин ирсний дараа БНХАУ-ын Төв засгийн газар болон арлын муж хоорондын албан ёсны харилцаа тасалдсан. Тайванийн арал болон эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа зөвхөн 1980-аад оны сүүлээр дахин сэргэсэн түүхтэй.

1992 онд талууд Тайванийн хоолойгоор дамжуулан Хятадын эх газрын хоёр эргийн харилцааны нийгэмлэг болон Тайванийн хоолойн солилцооны сан гэх төрийн бус байгууллагууд яриа хэлэлцээр хийж, харилцаагаа хөгжүүлэхээр харилцан тохиролцож байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Японд айлчлах үеэрээ АНУ-ын хэдэн арван жилийн турш баримталж ирсэн бодлогыг эвдсэн гэхэд болно. жо Байден хэлэхдээ, “Хэрэв Хятад улс Тайванийн арал руу довтолбол Вашингтон Тайванийг цэргийн хүчээр хамгаална” хэмээн мэдэгдсэн нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна.

Жо Байдены эл мэдэгдэл бол Цагаан ордон улс орны асуудалд хөндлөнгөөс оролцох “стратегийн тодорхой бус” бодлогоо өөрчлөөгүй байсан гэдгийг нотолж байгаа хэрэг хэмээн хэвлэлүүд бичих болсон. Харин БНХАУ-ын эрх баригчдын хувьд цэрэг армиа эрчимтэй шинэчилж, бүс нутагтаа өөрийн нөлөө, амбицаа улам тэлэхийг эрмэлзэж байгаа юм.

Саяхан БНХАУ, Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулсан ба Хятадын тэнгисийн цэргийн баазыг Номхон далайд байршуулж магадгүй гэсэн болгоомжлолыг бий болгосон. Мөн өнгөрсөн долоо хоногт Камбож дахь тэнгисийн цэргийн боомтыг өргөтгөх төслийн эхлэлийг тавьсан юм. Энэ бүхэн нь Бээжинг Тайландын буланг түшиц газраа болгож, байр сууриа бататгах боломжийг олгох нь мэдээж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 07:41

КОММУНИСТУУД ЗАСГИЙН ЭРХНЭЭС �######�БАЛ ТАЙВАНЬ БУЦААД Л ХЯТАДДАА ЭРГЭЭД ИРНЭ ӨӨРСНӨӨ �######�АХГҮЙ БАЙЖ ТАЙВАНИЙГ АВНА ГЭВЭЛ ҮНЭН ГОШНОГО ДОО

Холбоотой мэдээ

Back to top button