ДЭЛХИЙ

Монгол Улс Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-тай хийх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн

Монгол-Хятадын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор чингэлэг тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улс, БНХАУ-ын дипломатууд хэлэлцжээ. Энэ талаар Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн алба мэдээлэв.

Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтын ажиллагааг тасалдуулахгүй явуулах, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг БНХАУ-ын талтай хэлэлцсэн ажээ.

Хэлэлцээрийн дүнд, БНХАУ-ын хилийн Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалаас Монгол Улс руу экспортлох хүнсний ногоо, жимс жимсгэнийн ачаа тээвэрлэлт эхэлсэн ба 2022 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөргөсөн хүнсний ногооны экспортыг мөн дахин сэргээхээр болов.

Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомт дахь чингэлэг солилцох цэгт зургаадугаар сарын 10-ны байдлаар 81 чингэлэг, 27 тээврийн хэрэгсэл байршуулсныг албаны хүмүүс онцолж байна.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button