НийгмийнНИЙГЭМ

Монголын кроссфитийн тэмцээнд шилдэг 50 тамирчин өрсөлдөнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн болно. Ирэх хагассайн өдөр /2022.06.18/ болох уг спортын үйл ажиллагааг олон улсын тэмцээнүүдийн жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаар онцлог. Энэ төрлийн спортыг олон нийтэд таниулж, тамирчдыг чансааг ахиулах зорилготой юм.

Тэмцээнд Монголын Кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж.

Цар тахлаас өмнө уг тэмцээнийг 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үргэлж Бэлэн Бай 5.11 Challenge” нэртэйгээр зохион байгуулж байв. Тухайн үед онцгой чиг үүргийн байгууллагууд, спорт хороод, фитнесс клубын 80 гаруй тамирчин оролцож чансаагаа шалгасан юм.

Тэгвэл хоёр жилийн дараа зохион байгуулж буй  “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, Кроссфитийн спортыг нийтэд түгээх, мөн тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг олон давуу талтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button