НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Спортынхонд жулддаг, өөрийгөө голдоггүй Д.Жаргалсайхан

Биеийн тамир спортын улсын хорооны шинэ даргаар Гавьяат дасгалжуулагч,доктор Доржсүрэнгийн Жаргалсайханыг томиллоо. “Оюутны Жагаа” гэдгээр нь спортын хүрээнийхэн сайн мэдэх Д.Жаргалсайхан гэж хэн бэ.

Монголын спортын салбарт нэлээд “хорчин” гэж шүүмжлүүлдэг хүмүүсийн нэг нь Д.Жаргалсайхан. Ийн тодотгох болсон нь ийм учиртай. Д.Жаргалсайхан их аварга Д.Дагвадорж, Гавьяат тамирчин Н.Баярсайхан, даамны Ч.Бат-Эрдэнэ, Н.Тамир нарын хамт МҮОХ-г удирдаж байсан Д.Загдсүрэнг агсанг огцруулахыг шаардан, олон жил тэмцсэн. Гэхдээ тэдний тэмцэл тодорхой үр дүнд хүрээгүй.

Д.Жаргалсайханы ард “Голомт”-ын Д.Баясгалан байсаар ирсэн. Монголын оюутны спортын холбооны генсекээр тэр ажиллаж, Д.Баясгалан удирддаг тул ингэж харах, хардах өнцөг цөөнгүй.

Д.Баясгалангийн нөлөөг ч тэр өөрт ашигтайгаар эргүүлэх үедээ эргүүлж, ашиглах үедээ ашигласаар ирсэн. “Энэ миний шавь” гээд тодотгоод, онцлоод хэлчих ганц ч гялтайх шавьгүй атлаа 2015 онд Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн нь үүний илрэл. Тухайн үед спортын салбарынхан ялангуяа дасгалжуулагч нар “Гавьяат цолны үнэ цэн, дасгалжуулагчийн ажлын үнэлэмж уналаа” гэж шүүмжилж, эгдүүцэж байв.

Д.Жаргалсайхан 2016 онд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллахдаа багагүй будилаан тарьсан удаатай.

"Голомт"-ын Д.Баясгалан Д.Жаргалсайханг Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны даргаар томилуулж, барьцаа ахиуллаа. Үүний гол зорилго нь Ерөнхий сайдтай ганзага нийлүүлэх, ойртох. Энэ зорилгоо гүйцээх нэг хөзөр нь Д.Жаргалсайхан. Өнөө цагт эрх мэдэл, хүч, нөлөөгөөрөө хамгийн хүчтэй байгаа хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Түүнтэй ойр байхыг нөлөө бүхий хүн бүхэн хүсэж, ойртох төрөл бүрийн галгалгаа хайж байгаа нь мэдээж. Д.Баясгалан ямартай ч санасандаа хүрлээ.

Д.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ

-Д.Жаргалсайхан 1965 оны дөрөвдүгээр сарын 29 нд Дархан хотод төрсөн

-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг

Боловсрол:

-УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн. ОХУ-ын Томск хотноо Ph.D докторын зэрэг 1999 онд хамгаалсан.

Ажлын туршлага:

-1991-1994 онд: Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд мэргэжилтэн

-1995-1999 онд ОХУ-ын Томск хотын УБИС-ийн аспирант

-2000-2005 онд БТСҮТөв, БТСУХорооны дэд дарга

-2006-2011 онд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

-2012-2013 онд ССАЖЯ-ны газрын дарга

-2016 онд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга

-МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 2006-2011, 2014-2015, 2017 оноос одоог хүртэл ажиллаж байгаа.

Д.Жаргалсайхан МОСХ-ны ерөнхийлөгч (1992-1996), МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга (1996-одоог хүртэл), МҮОХ-ны гишүүн (1994-одоог хүртэл), Монголын гандболын холбооны УЗ-ийн гишүүн (1993-1998), МГХ-ны Ерөнхийлөгч (1999-одоог хүртэл), Монголын модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч (2003-одоог хүртэл) ажиллаж байгаа.

2015 онд Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 12:45

Баясг####ан их эрт Оюуг Эрдэнийг түшсэн дээ

Зочин
Зочин
2022-06-15 12:46

Өртэй улсууд руугаа цэрэг явуулах юм уу

Зочин
Зочин
2022-06-15 13:04

Хаха хохирно
С####барынхан нь амаа үдүүлсэн юм шиг дуугүй сууж байгаад хамгийн хогийн хулгайчийг толилууллаа.

Зочин
Зочин
2022-06-15 14:08

Голтмтын баясг####ан ороогүй газар хахуулдаагүй улс төрч гэж байхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x