ДЭЛХИЙЭнтертайнмент

Тэйлор Свифт кино бүтээх хүсэлтэй

Дуучин Тэйлор Свифт дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино хийх хүсэлтэй байгаагаа зарлав. Тэрбээр саяхан Нью-Йоркийн Их Сургуулийг дүрслэх урлагийн чиглэлээр докторын зэрэгтэй төгссөн. Мөн “All Too Well” дууныхаа зураг авалтыг өөрөө хийж, энэ салбарт амжилт гаргаж чадна гэдгээ харуулсан.

Тэйлор Свифт дууны клип хийх зураг авалтад маш хариуцлагатай хандсан гэдгээ хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Кино зохиол бичиж, өөрөө найруулбал үнэхээр сайхан байх болно. Миний итгэдэг маш цөөхөн, үнэхээр нягт холбоотой байдаг бүлэг хүмүүстэй хамтарч кино бүтээхдээ дуртай байх болно” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: The Hollywood Reporter

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button