Энтертайнмент

ICE TOP хамтлагийн тоглолт болоход гурав хоног үлдлээ


"ICE TOP" хамтлагийн 26 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Миний нийслэл" тоглолт энэ сарын 18-ны 12:00 цагаас төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тоглолтод “Хар сарнай”, “Хар тас”, “Дайн ба энх”, “Эрх чөлөө”, “2 хүү”, “Монтареп”, “Digital”, “Old school”, “Mr.dogs”, “Татар”, “Snep”, “Мөнхийн реп”, “4 зүг”, “Outlaw”, “Flash”, “No name”, “Click click boom”, “Vanquish”, “Опозит”, “Gangsta service”, “Нөлөө”, “Юүдэнтэн”, “Хишигтэн”, “H2”, “Тоонот”, “Dynamic”, “O.G Mob” зэрэг нийт 40 гаруй хамтлаг уран бүтээлчид оролцоно.

Тоглолт 12 цагийн турш үргэлжилнэ. Тодруулбал, Бямба гарагийн 12:00 цагт эхэлж, 00:00 цагт дуусах аж. Сонирхуулахад тоглолтын албан ёсны мерчандайз болох "Hoodie” цөөн тоогоор худалдаанд гарчээ.

"Миний нийслэл" тоглолтын тасалбар

22,000₮ /Босоо/
100,000₮ /VIP/
500,000₮ /VVIP/ гэсэн 3 төрөлтэй бөгөөд https://shoppy.mn/ -с
захиалах боломжтой юм.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button