СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: "Нутагтаа цээж баян харагдахын тулд автомашин ТҮРЭЭСЭЛДЭГ"

Автомашины үнэ тэнгэрт хадсан тул иргэд түрээслэх нь олширчээ. Хөдөөг ийнхүү зарим нь түрээсийн машинаар, хувьдаа машинтай нэг нь түүгээрээ л зорьж байна. Зарим тохиолдолд хувьдаа машинтай ч нутагтаа очихдоо бэлтэй бэнчинтэй юм шиг харахгдахын тулд сүүлийн үеийн загварын хурд, хүч сайтай том машин түрээсэлдэг гэнэ. Машин түрээслэх үйлчилгээ үзүүлдэг компани болон хувь хүмүүс үүнийг онцлон хэлж байлаа. Сүүлийн хоёр жил зогсонги байсан машин түрээсийн үйлчилгээний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болон хувь хүмүүсийн төлөөллөөс машин түрээсийн үнэ, түрээслэгч иргэнд ямар шаардлагуудыг тавьж буй талаар тодрууллаа.

-АВТОМАШИНЫГ ОНЛАЙНААР ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖТОЙ-

1912 онд Германд эхлэлээ тавьсан машин
түрээсийн үйлчилгээ манай улсад хөгжих шатандаа яваа гэж хэлж болно. Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс олон. Харин компаниуд цөөн байдаг. Машин түрээсийн үйлчилгээ төвлөрөн үзүүлдэг
autorent.mn сайтаар зочиллоо.

Тус компани дараах гурван төрлийн машиныг түрээсэлдэг аж. Нэг хоногийн түрээсийн үнэ 250,000-400,000 төгрөг.

Өдрөө сонгосны дараа түрээслэх боломжтой машинуудын марк гарч ирнэ. Та хэдэн ч өдөр түрээслэх боломжтой. Тухайн компани өдөрт явж болох километрийн хэмжээг гэрээндээ тусгажээ. Хэрэв хэтрүүлбэл, километр тутамд 1000 төгрөг төлнө.

Нэмэлтээр мэдээлэл өгөхөд дээрх түрээсийн автомашинууд бүгд даатгалтай гэнэ. Энэ нь ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд даатгалаар шийдэгдэх боломжтой гэсэн үг юм.

Одоо харин машин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн болон компаниудын түрээсийн үнэ болон шаардлагатай танилцъя. Бид Unegui.mn сайтаар зочлон дараах дөрвөн компани, хувь хүнтэй холбогдлоо.

 “UBH” КОМПАНИ: БАЯР НААДАМ ДӨХӨХӨӨР ИРГЭД АВТОМАШИН ТҮРЭЭСЛЭХ НЬ ЭНГИЙН ҮЕЭСЭЭ ИХЭСДЭГ

Манайх зөвхөн “Ланд-200” маркийн автомашиныг жолоочтойгоор түрээслүүлдэг. Аль ч улиралд түрээслэх боломжтой. Гэхдээ баяр наадмын үеэр хүмүүс машин түрээслэх нь ихэсдэг. Жолоочтой түрээслүүлдэг учир эвдрэл, гэмтлээ бид өөрсдөө хариуцдаг.

Нэг давуу тал нь манайх барьцаа авч үлддэггүй. Хэд хоногоор ч түрээслэх боломжтой. Бүр урт хугацаагаар явах тохиолдолд гэрээ хийдэг. Богино хугацаагаар түрээслэх тохиолдолд гэрээ хийдэггүй. Километрийн хязгаарлалт байхгүй буюу ямар ч газар луу явж болно. Гэхдээ шөнийн цагаар явдаггүй. Мөн зорьсон газраа төлөвлөөгүйгээр хонохоор болсон тохиолдолд мөнгөө шилжүүлээд, хоногоо сунгах боломжтой. Машин түрээслэх гэж байгаа бол 4-5 хоногийн өмнө захиалгаа өгөх ёстой.

Үнийн хувьд хоногийн 350,000. Наадмын үеэр эрэлт ихэсдэг тул долоодугаар сарын 5-с хойш хоногийн түрээс нь 450,000 болдог.

МАШИН ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ ХУВЬ ХҮН: ЗУРГААДУГААР САРЫН 29-НӨӨС ХОЙШ БҮХ ЗАХИАЛГА ДҮҮРСЭН

Мэдээж автомашин маркаасаа хамаараад үнэ нь өөр, өөр байгаа. “Ланд-200” маркийн автомашиныг жолоочгүйгээр түрээслэх бол хоногийн 350,000. Машин түрээсэлж буй хувь хүн болон компаниас 3,000,000 төгрөгийн барьцаа авч үлддэг. Наадмын үеэр үнэ нэмэгдэхгүй.

Үнийг нь нэмээгүй болохоор ч тэр юм уу зургаадугаар сарын 29-нөөс хойших бүх өдрийн захиалга дүүрсэн.

МАШИН ТҮРЭЭСЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: МАШИН ТҮРЭЭСЛЭХ ИРГЭН 2,000,000 ТӨГРӨГИЙН БАРЬЦАА ТӨЛНӨ

Барьцаа 2,000,000 төгрөгөө төлөөд, “Ланд-200” маркийн автомашиныг хоногийн 400,000 төгрөгөөр түрээслэх боломжтой. Харин зөвхөн засмал замаар явах тохиолдолд жижиг оврын жийп машиныг 250,000-аар түрээсэлдэг. Хаашаа явахаас мөн засмалаар явахаас хамаараад үнэ харилцан адилгүй. Зарим иргэд машины түрээсийн үнэ буух уу, олон хоног түрээслэбэл хөнгөлөх үү гэж асуудаг. Яахав өвлийн улиралд түрээсийн үнэ бага зэрэг багасдаг л даа. Иргэд бүтэн жилээр нь ч түрээслэх боломжтой.

Гэрээ байгуулахдаа иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатай.

МАШИН ТҮРЭЭСЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: ТҮРЭЭСЛЭГЧ ШАТАХУУН, ЖОЛООЧИЙН ХООЛОО ГАРГАНА

Жолоочтой “Ланд-200” маркийн автомашин 120,000-150,000. Жижиг тэрэг болох “Prius-30” маркийн автомашин хоногийн 80,000 мянгаар түрээсэлж байгаа. Урьдчилгаа 30-50 хувийг өгч, гэрээ хийгээд явдаг. Гэрээний шаардлага нь:

  • Түрээслэгчийн зүгээс шатахуунаа өөрсдөө хийх
  • Жолоочийн хоолыг гаргах.

Харин түрээслүүлэгчийн зүгээс машины бүрэн бүтэн найдвартай байдлыг хангана. Хаагуур ч явах боломжтой. Ер нь бол нутаг усныхандаа өнгөтэй, өөдтэй яваагаа харуулах гэж хүмүүс том машин их түрээсэлдэг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Иргэд автомашиныг жолоочтой түрээсэлбэл, эвдрэл гэмтэлтэй холбоотой зардлыг тухайн түрээслэгч хариуцдаг. Харин жолоочгүй түрээсэлбэл, гэрээ хийж, барьцаа мөнгө үлдээдэг байна. Барьцаа дунджаар 3 сая. Гэвч эвдрэлээс шалтгаалаад энэ мөнгө нэмэгдэж болох аж. Бидэнд мэдээлэл өгсөн дөрвөн түрээслүүлэгч хоногийн ямар нэгэн хязгаарлалтгүй, очсон газраасаа хоногоо дахин сунгуулах боломжтойг онцолж байлаа. Гэхдээ машин түрээслэчхээд хэл чимээгүй алга болох, автомашин хариуцсан хувь хүн болон байгууллагад санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулах тохиолдол элбэг. Энэ тохиолдолд хуулийн ямар зохицуулалт үйлчлэхийг бэлтгэлээ.

ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Эрүүгийн хуулийн 150-р зүйлд зааснаар: “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж хуульд тусгажээ.

Ж.ДАВААДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 08:05

Энэ яг үнэн шүү

Зочин
Зочин
2022-06-16 08:10

Манай найз ланд түрээсэлж нутаг явдаг хүний л амьдр#### юм даа

Зочин
Зочин
2022-06-16 08:40

Нутагтаа том машинтай очих сайхан

Зочин
Зочин
2022-06-16 08:44

Zaaaa yrishigoooooo heden odor bayn tsarailsan ch yalaaa bailaaa ch yaaalaa

Зочин
Зочин
2022-06-16 10:14

Байдгаараа байх л сайхан

Зочин
Зочин
2022-06-16 10:42

Ха ха

Зочин
Зочин
2022-06-16 11:27

Наадмаар Ланд унадаг ах нар ихэсчихдэг нь ийм учиртай байсан юм бийвийсийвийдий хахаха

Зочин
Зочин
2022-06-16 11:28

Бодит амьдр#### дээр ####ь хэдийн хөлөө олчихсон хөрөнгөжөөд удаж буй нэг бизнес шүү.

Зочин
Зочин
2022-06-16 11:31

Хайран мөнгө. Түрээсэнд өгсөн мөнгөө амьдр####даа нэмэрлээсэй. Хэдхэн өдөр баян царайлаад яахын

Зочин
Зочин
2022-06-16 15:51

Ингэж хуурамч амьдарч яадаг байнаа. Өрөвдөлтөй л юм

Зочин
Зочин
2022-06-16 18:52

Unen yum uneneere shan baimaar yuma unen balairchih yuma tiim hudal huurmag amidral hend heregtei yum be

Зочин
Зочин
2022-06-18 00:33

Жолоочтой явлаа гэхэд нутгийн зах руу орохоор яах уу? "За хөгшөөн жолоогоо шилжүүлье дээ. Чи дайгдаж яваа хүн болоод хойшоо суучих" гэшаасан. Ха ха. Монголчууд аа гэж.

Зочин
Зочин
2022-06-18 00:38

Хувьдаа жинкэнээсээ Ланьд200-тай монгол бол энэ мэдээг уншаад аймаар бухимдах байхдаа. "Сдануудаа минийх түрээсийнх биш хувийнх, тэгэх үү? Муу б####инчингууд. Нөгөө хэн ###### сая овооны наадам дээр 200-тай очцон д####дайгаад байсан, яааааг түрээсийнх байсан байшдээ. Чамай муу гожгыг наадмаар очижоогоод хага базна аа" гэх нь байшдээ. Ингэж бодохоор шөнө ч унтаж чадахгүй. Яаж наадам хүргэнэ ээ. Еөе, монголчуудын онигоонууд дуусахгүймдөө. Хөгжилтэй гэж.

MGL
MGL
2022-06-18 09:16

Энэ сэтгүүлч өөр өнцгөөс харжээ. Би бол хөдөө газар өөрийн жижиг машинаар явж, дараа нь амортизатор, элдэв юм сольж байхаар найдвартай том машинаар, хөдөө явдаг туршлагатай жолоочийн хамт 7 хоногийн мөнгийг нь төлөөд явсан нь зардлын хувьд хямд, амь насанд өлзийтэй гэж боддог. Жилд 7хон хоног унах байж зард#### өндөртэй том машин хувьдаа авах шаардлага надад байхгүй.

Амрахаар түрээслэнэ ээ хө
Амрахаар түрээслэнэ ээ хө
2022-06-18 15:04
Reply to  MGL

Яг зөв. Хэрэлэхгүй байж том машин авснаас амр####тынхаа цөөн хоногт хөдөө явахдаа бартаа саад ихтэй, дэгэн догон замаар ядарч явснаас санаа амар явж ирж болох хувилбар.

Холбоотой мэдээ

Back to top button
15
0
Would love your thoughts, please comment.x
()
x